Олон улсын уран илтгэгчийн тэмцээнд энэ удаа 1000 гаруй жилийн түүхтэй Мастерсхаузен хотод зохиолч, уран илтгэгч Херман Шерэрийн удирдлага доор өнгөрсөн долоо хоногт боллоо. Шийдвэрлэх шатанд дэлхийн өнцөг булан бүрээс цугласан 15 орны 127 авьяаслаг илтгэгчид өрсөлдсөнөөс Монгол Улсаа төлөөлөн “Zezge Life and Love Coach” нэрээр олноо танигдсан Пүрэвсүрэн овогтой Нямцэцэгийн герман хэл дээр тавьсан “Хариу нэхээгүй хайр”-ын тухай илтгэл шагналт байранд орж, цомын эзэн боллоо.
Энэхүү олон улсын уран илтгэгчдийн тэмцээн нь сорилт, өрсөлдөөнтэй төдийгүй илтгэгчид ердөө дөрвөн минутын дотор хамгийн товч тодорхойгоор шүүгч шинжээчдийн багийн сэтгэлийг хөдөлтөл сэдвийнхээ хамгийн чухлыг ойлгуулах шалгууртай юм.
П.Нямцэцэг илтгэлээ “хайр гэж юу вэ, хайрын жинхэнэ мөн чанарыг олж мэдэрч чадсан гэдэгтээ чи өөртөө бат итгэлтэй байна уу?” хэмээх асуултаар эхлүүлсэн агаад тэрбээр өөрийн амьдралын бодит түүхээс сэдэвлэсэн байна.

Хайр ба хариу нэхээгүй хайрт бүх хүн суралцах боломжтой гээд өөрийн болон бусдын амьдралд хайрын гэрэл түгээгч, аз жаргалтай амар амгалан ээж болсон тухайгаа үгийн хүч, сэтгэлийн хөдлөл биеийн хэлээр шүүгчдийн сэтгэлд хүртэл хүүрнэж. чаджээ. Шүүгчдийн бүрэлдэхүүний ахлагч Жосуа Лауфер түүний илтгэл “үзэгчдийг хайрын тухай гүн бодолд автуулж, нулимсаа арчих хүртэл сэтгэлийг нь хөндөж, уран үгийн сангаар баяжуулж, амьдралыг бүхэлд нь ухааруулж чадлаа” хэмээн дүгнэжээ.
Zezge Life and Love Coach буюу П.Нямцэцэг нь эмэгтэйчүүдийг өөртөө итгэлтэй, санхүүгийн хувьд хараат бус, нүдний түвшний харилцааны соёлд суралцсан хүчирхэг эмэгтэй байх арга замыг сургалтаараа заадаг байна. Мөн жил бүрийн арванхоёрдугаар сард “Уцаарын мацаг” сургалтынхаа хүрээнд хандив цуглуулан хэрэгцээт байгууллагуудад түгээдэг сайн үйлсийн аян хийдэг уламжлалтай юм.
| Олон улсын уран илтгэгчдийн 15 дугаар тэмцээний цомыг монгол бүсгүй гардан авчээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |