Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө удирдан явуулав. Хурлаар
Бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлт, шаардлагатай хөрөнгийн талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг танилцуулав. НИТХ-ын 2022 оны 116 дугаар тогтоолоор нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан. Тодруулбал,
Барилга байгууламжийн чиглэлээр 50 ажил буюу 851 нэгж талбарын 63.69 га
Дэд төвүүдийн хүрээнд зургаан ажил буюу 3602 нэгж талбарын 236.8 га
Инженерийн шугам сүлжээ, түүний барилга байгууламжийн 16 ажил буюу 138 нэгж талбарын 16.16 га
Авто зам, замын байгууламжийн 74 ажил буюу 2409 нэгж талбарын 172.99 га газар чөлөөлөхөөр тусгасан.
Эдгээр ажлыг бүтээн байгуулалтын төсөв батлагдсан байдал, хэрэгцээ, шаардлага зэргээр эрэмбэлэн, газар чөлөөлөлтийг хийж байна. Гэхдээ газар чөлөөлөх нөхөн олговрын хөрөнгө 2023 онд батлагдаагүйгээс үүдэн газар чөлөөлөхөд хүндрэл учраад байгаа юм. Иймээс өмнөх оноос он дамжин үлдсэн мөнгийг зарцуулж байгаа бөгөөд нөхөн олговорт хөрөнгө шаардлагатай байна.
Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, бүтээн байгуулалтын ажлын төсөв, хөрөнгө оруулалт батлагдсан ажлуудын газар чөлөөлөх нөхөн олговорт шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг судлахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов
| Газар чөлөөлөхөд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг судална |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |