• Өнөөдөр 2025-04-25

36 настай эмэгтэй машинтайгаа шон мөргөж амиа алджээ

2023-06-23,   1506

             Архангай аймгийн Эрдэнэбулган сумын VII баг, Тамир хороолол орчим автомашины эд ангид нэг хүн хавчуулагдан нас барсан тухай дуудлага мэдээлэл ОБГ-т өчигдөр 8:48 цагт ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн  36 настай Л Пробокс загварын суудлын автомашинтай замын шон мөргөж автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан байсныг 10 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээчид шилжүүлэн өгчээ.

Иймд жолоочид та бүхэн хурдаа тохируулан гарч болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.


36 настай эмэгтэй машинтайгаа шон мөргөж амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188