Сургууль, цэцэрлэгийн хүртээмж, хамрагдалтыг нэмэгдүүлэх хүрээнд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгүүдэд сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл гардууллаа.
Энэ оны хоёрдугаар сард нийт 24 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хүсэлтээ ирүүлснээс барилгын норм дүрэм, сургалтын орчны стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангасан долоон цэцэрлэг, найман сургууль ийнхүү үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө авч байна. Ингэснээр нийслэлийн цэцэрлэгүүдийн хүлээн авах хүүхдийн тоо 435, сургуулийн суудлын тоо 1480-аар нэмэгдэж буй.
Нийслэлийн удирдлагуудын зүгээс боловсролын байгууллагуудыг бодитойгоор дэмжиж, сургалт эрхлэх зөвшөөрлийг шуурхай шийдвэрлэн ажиллана гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө онцлов.
Нийслэлийн хэмжээнд төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 138 сургууль, 358 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, эдгээр цэцэрлэгт 30338 хүүхэд, ЕБС-д 53603 суралцагч суралцаж байна. Энэ нь нийт цэцэрлэгт хамрагдалтын 23.8 хувь, ЕБС-д суралцагчдын 14.7 хувийг эзэлж байна.
| Төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулиудад сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл гардууллаа |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |