• Өнөөдөр 2024-04-26

Бага насны хүүхдээ улаан бурхан өвчнөөс сэргийлье

2023-06-05,   285

             Дэлхий дахинд 2023 оны эхний дөрөвдүгээр сард дэлхийн 131 улсад улаанбурханы 62642 тохиолдол бүртгэгдэн цаашид нэмэгдэх хандлагатай байна. Хөрш зэргэлдээ ОХУ-д 2023 он гарсаар улаанбурханы 762 тохиолдол, Хятад улсад 159 тохиолдол бүртгэгдээд байна.
 
Хил залгаа Хиагт хотод улаанбурхан өвчний таван тохиолдол лабораториор батлагдсан бөгөөд цаашид тохиолдлын тоо нэмэгдэх төлөвтэй байна.
 
Монгол Улсад:
 
       Манай улсад хамгийн сүүлд 2015-2016 онд улаанбурханы дэгдэлт гарч нийт 53737 тохиолдол батлагдсанаас 24%-ийг 0-2 насны хүүхдийн өвчлөл, нийт нас баралтын 90,7%-ийг 0-1 насныхан эзэлж байсан байна.
Цар тахлын жилүүдэд Улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакцины нэгдүгээр тунгаас 40557, хоёрдугаар тунгаас 69163 хүүхэд хоцорсон нь хүн амын дунд дэгдэлт үүсэх нөхцөл бүрдсэн байгааг илтгэж байна.
 
Улаанбурхан өвчнөөс сэргийлэхийн тулд:
 
       2023 оны тавдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 10 сартайгаас найман насны хүүхдийг сум, ӨЭМТ, сургууль, цэцэрлэгээр нэмэлт дархлаажуулалтад хамруулна. Энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтанд өмнө нь товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакцин хийлгэсэн, хийлгээгүйг үл харгалзан 10 сартайгаас найман насны бүх хүүхэд хамрагдана.
 
          Харин сүүлийн нэг сар дотор УГУ болон бусад вакциныг тариулсан бол түр хойшлуулна.

Бага насны хүүхдээ улаан бурхан өвчнөөс сэргийлье
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188