• Өнөөдөр 2024-04-19

ГХЯ: Ажиллах, амрах визээр 100 орчим монгол залуус Австрали Улсыг зорьсон

2023-01-31,   278

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон  тус яамны газар, хэлтсийн захирлууд "Монгол Улсын гадаад харилцааны бодлого, үйл ажиллагаа"-ны талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг залуусыг өндөр хөгжилтэй орнуудад сурах, ажиллах боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлаа товч танилцуулав.
 
     Тэрбээр, Ажиллах болон амрах визийн харилцан ойлголцлын санамж бичгийг Австрали улстай 2022 оны гуравдугаар сард байгуулсан. Энэ нь жил бүр 18-30 насны 100 хүртэлх тооны залуусыг Австралид ажиллаад, сурах боломжийг бүрдүүлсэн хөтөлбөр юм.  
 
      2022 оны долоодугаар сараас эхлэн 264 иргэн хүсэлтээ илгээж, виз мэдүүлсэн. Үүнээс тодорхой шалгууруудыг хангасан 100 иргэн виз авч Австрали улсыг зорьсон. Дараагийн бүртгэл 2023 оны долоодугаар сард эхэлнэ. Ийм хөтөлбөрүүдийг бусад өндөр хөгжилтэй орнуудад хэрэгжүүлэх замаар монголчуудын сурах, ажиллах сонирхолтой орнуудад Гадаад харилцааны яамнаас саналууд тавьж байгаа. Ерөнхий сайдын Герман улсад хийсэн айлчлалын үеэр мөн энэ саналыг тавьсан. Залуусыг амрах, ажиллах нөхцөлөөр хангах боломжуудын бүрдүүлэхийн тулд онцгой анхаарч ажиллана гэв. 

ГХЯ: Ажиллах, амрах визээр 100 орчим монгол залуус Австрали Улсыг зорьсон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188