“Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Загийн усны хоолойн гүний ордоос шугам татах болон Нүүрс баяжуулах үйлдвэрийн нөлөөллийн бүсийн малчдыг уурхайн үйл ажиллагаа, компаниас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, төсөл гүйцэтгэгч компаниудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах нэг өдрийн аялалыг Цогтцэций сумын багийн Засаг дарга нартай хамтран зохион байгууллаа. Компаниас хэрэгжүүлж буй Загийн усны хоолойн гүний ордоос шугам татах, нүүрс баяжуулах үйлдвэр, 450 мвт-ын цахилгаан станц байгуулах зэрэг Монгол Улсын эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэх төслүүдийн бүтээн байгуулалт тус сумын нутаг дэвсгэрт өрнөх юм.
Энэ удаагийн нэг өдрийн танилцах аялалд Сийрст, Билгэх, Цагаан-Овоо, Өгөөмөр дөрвөн багийн Засаг дарга нар, малчид гэсэн бүрэлдэхүүнтэйгээр 32 хүн оролцож, төсөл хэрэгжүүлэгч компани болон гүйцэтгэгч компаниудын төлөөлөлтэй уулзаж, мэдээлэл авч, санал, солилцож, шийдвэрлүүлэх асуудлуудаа хэлэлцэв. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарын захирал Н.Эрдэнэхуяг, Стратеги, төлөвлөлт, төслийн газрын дарга Л.Баярмагнай нар төслүүдийн талаар ерөнхий мэдээлэл өгч, малчдын асуултад хариулсан бол орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах ямар бодлого баримталж байгаа талаар Хүний нөөц, хөгжил сургалтын хэлтсийн дарга Б.Ариунзаяа мэдээлэл өгөв. Мөн Загийн усны хоолойн төсөл хэрэгжиж байгаатай холбогдуулан гүйцэтгэгч компаниуд болох Набсан ХХК, Эс энд Эй ХХК, ЧММ ХХК-ийн төлөөлөл малчдад ажлын гүйцэтгэлийн явцын талаар мэдээлэл өгч, саналуудыг сонсож, цаашид улам хамтран ажиллахаа илэрхийллээ.
| МАЛЧИД "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА |
|
Бөх тайлбарлагч Ц.Батнасанд МУСГЗ цол хүртээнэ
2026-07-05 12:56:37
ХҮҮХЭД НАС
2026-07-05 12:28:43
Налайхын зам засварын ажил энэ сарын 8-нд дуусгана
2026-07-05 12:21:28
Дүүхээ төвөөс Жамсранжавын гудамж хүртлэх замыг түр хугацаанд хаана
2026-07-05 12:12:42
ЦАГ АГААР: Улаанбаатарт бороо орохгүй, 25 хэм дулаан байна
2026-07-05 11:58:29
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-07-05 07:00:00
С.ЦЭЦЭГМАА: МИНИЙ ААВ “ЖИГМЭД ТОГМИД ХОЁР”, “НОРОВЫН НАМТАР” ЗОХИОЛУУДААРАА ХҮҮХДҮҮДТЭЙ ҮРГЭЛЖ ХАМТ БАЙДАГ
2026-07-05 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-07-05 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2026-07-05 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2026-07-05 07:00:00
ЖҮЖИГЧИН Б.ЧУЛУУНЦЭНДИЙН ХҮҮ Ч.МАНЛАЙБААТАР: ААВЫНХАА ТОГЛОСОН "ӨГЛӨӨ", "ТЭМЦЭЛ" ТЭРГҮҮТЭЙ КИНОНУУДЫГ ҮЗЭХЭД УУЛЗСАН ЮМ ШИГ САЙХАН БОЛДОГ
2026-07-05 07:00:00
ФОТО: ГОЁЛОО "ӨМССӨН" УЛААНБААТАР
2026-07-05 07:00:00
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |