“Эрдэнэс Тавантолгой” ХК нийгмийн хариуцлага, орон нутагтай хамтран ажиллах гэрээний хүрээнд 2022 оны 6 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Жимс жимсгэнэ, хүнсний ногоо тариалах, агро-ойн аж ахуй байгуулах” сэдэвт сургалтыг ХААИС-ийн багш нартай хамтран зохион байгуулж байна. Сургалтыг доктор профессор Д.Хандсүрэн, доктор, дэд профессор Ж.Бат-Эрдэнэ, доктор, дэд профессор Б.Батдэлгэр нар удирдан Тэрбум мод тарих шинжлэх ухааны үндэслэл, Говийн бүсийн нөхцөлд хамгаалалтын ойн зурвас байгуулах шаардлага, үндэслэл, хүлэмжийн аж ахуйд хүнсний ногоо тариалах технологи, жимс жимсгэнэ тариалах агротехнологи, хүнсний ногоог ил талбайд тариалах технологи, ногоон модлог мөчрийн үржүүлэг зэрэг 15 сэдвийн дагуу орон нутгийн сонирхсон иргэдэд онол, практик хосолсон сургалт зохион байгуулав.
Мөн сургалтын үеэр багш нар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нөхөн сэргээлтийн туршилтын талбай, мод үржүүлгийн талбайтай танилцаж, байгаль орчны мэргэжилтнүүдтэй санал солилцож, зөвлөгөө өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэс Тавантолгой” компани нэгдэж “Сая тонн-Сая мод” хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2021-2030 оны хүртэлх хугацаанд 180 сая мод тарихаар төлөвлөж байгаа юм. Компанийн тарихаар төлөвлөсөн 180 сая модыг Говийн бүсийн мод үржүүлэг буюу компанийн Өмнөговь аймгийн салбарт байрлах мод үржүүлгийн талбайн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр, Хуурай хээр болон ойт хээрийн бүсийн мод үржүүлгийн талбай байгуулж, суулгац бэлдэн тарьж ургуулахаар төлөвлөөд байгаа юм.
| ЖИМС, ХҮНСНИЙ НОГОО, МОД ТАРИАЛАХ СУРГАЛТАД ЦОГТЦЭЦИЙ СУМЫН ИРГЭДИЙГ ХАМРУУЛЛАА |
|
“Душанбэ-2026” их дуулгаас Б.Ганхайч алт, Л.Энхрийлэн мөнгөн медаль хүртлээ
2026-05-03 06:10:00
М.Нандин-Эрдэнэ, Бразилын Флавио Сантосыг хүнд цохилтоор яллаа
2026-05-03 06:00:00
Элчин сайд У.Нямхүү, Францын Сенатын гишүүн Ф.Мүеэ уулзлаа
2026-05-02 13:20:54
2026-05-02 12:54:02
Э.Цэндбаатар “WBC” холбооны бүсний эзэн боллоо
2026-05-02 12:31:34
2026-05-02 09:24:49
2026-05-02 09:10:00
Оюутны үндэсний бөхийн улсын аварга өндөрлөв
2026-05-02 09:03:24
Т.Ариунзаяа “Душанбэ-2026” их дуулгын мөнгөн медальтан боллоо
2026-05-02 08:53:05
М.Нандин-Эрдэнэ “Душанбэ-2026” их дуулгаас хүрэл медаль хүртэв
2026-05-02 08:45:48
Ж.Анударь “Душанбэ-2026” их дуулгын хошой аварга боллоо
2026-05-02 08:42:08
“ИЙМ НЭГЭН СЭТГЭЛ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.БАЛЧИНТУЯА: ЭГЧ НЬ ЗАЛУУДАА СУНАЛЗСАН ГЭЗЭГТЭЙ, АДУУНД ЭРМЭГ БҮСГҮЙ БАЙЛАА, ТЭР ҮЕД ЭНЭ ДУУГ НАДАД ЗОРИУЛСАН ЮМ БИЛЭЭ
2026-05-02 07:00:45
М.ЧИМЭДДОРЖ: ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН 35 СУРАГЧИЙН НЭГ, ФРАНЦАД СУРАЛЦСАН Л.НАМСРАЙ АХ МИНЬ ГУРВАН УЛСЫН ГЭХ ХИЛС ХЭРГЭЭР ЦААЗЫН ЯЛ СОНССОН
2026-05-02 07:00:00
УРЛАГТ МАНДСАН Б.НАРАНСОЛОНГО
2026-05-02 07:00:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-05-02 07:00:00
2026-05-02 07:00:00
Үхэл амьдралын зааг дундуур найзыгаа үүрч алхсан эрэлхэг хөвгүүн Ч.АЛТАНШАГАЙ
2026-05-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |