Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст энэ жил 2.8 тэрбум төгрөг төсөвлөсөн гэх мэдээлэл гарч, олны бухимдлыг хүргэсэн. Энэ талаар нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Хонгорзулаас тодрууллаа.
Тэрбээр “Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах нэгж Нийслэлийн Засаг даргын тамгын газрын харьяанд байсан. Энэ жил нийслэлийн зарим хууль шинэчлэн батлагдсантай холбоотойгоор Нийслэлийн засаг, захиргааны байгууллагуудад өөрчлөлт орсон. Үүний хүрээнд 2022 оны нэгдүгээр сараас Нийслэлийн сургалт, судалгаа, Олон нийттэй харилцах газар болсон. 2.8 тэрбум төгрөг төсөвлөхөөр ярьж байгаа. Үүнд урсгал зардал буюу ажилчдын цалин, цахилгаан, байрны төлбөр багтсан.
Харин Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах чиглэлээр жил бүр 750 сая төгрөг баталдаг. Гэхдээ энэ жил төр, Хяналтын тухай хуулиар 500-600 сая төгрөг төсөвлөх санал оруулж байгаа. Тэгэхээр зөвхөн хэвлэл мэдээлэлд 2.8 тэрбум төгрөг зарцуулахгүй гэсэн үг.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт төрийн захиргааны 34 байгууллага ажилладаг. Тэдний хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах чиг үүргийг манай агентлаг хэрэгжүүлдэг. Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн бүтцийн асуудлыг хэлэлцэж байгаа. Засаг даргын зөвлөлийн хурлаар сургалт судалгаа, олон нийттэй харилцах хэлтсийг татан буулгах шийдвэр гаргахаар ярилцаж байгаа. Тиймээс зарим чиг үүрэг давхардах, зардал өндөртэй байгууллагуудыг татан буулгах хүртэл арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газраас үүрэг болгосон” гэлээ.
| Г.ХОНГОРЗУЛ: Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст 2.8 тэрбум төгрөг төсөвлөөгүй. Жил бүр 750 сая төгрөг төсөвлөдөг |
|
Т.Мөнхсайхан: Үе тэнгийн дээрэлхэлт нь зөвхөн нэг сурагчийн зан үйл бус, сургуулийн орчны соёл, харилцаа, хяналт, дэмжлэгийн тогтолцоотой шууд холбоотой
2026-03-11 20:50:39
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна
2026-03-11 16:16:16
П.Наранбаяр: Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг УИХ-д танилцуулна
2026-03-11 15:26:36
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАРЫН РИО ТИНТОД ТАВЬСАН ШААРДЛАГЫГ ОЛОН УЛСЫН ТОП ХЭВЛЭЛҮҮД ОНЦЛОВ
2026-03-11 14:46:40
Б.ЛХАГВАБАЯР: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН II УЛИРЛЫН АМРАЛТ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 6-НД ЭХЭЛНЭ
2026-03-11 14:12:14
2026-03-11 13:20:22
Б.Батцэцэг сайд цөмийн эрчим хүчний дээд хэмжээний уулзалтад оролцов
2026-03-11 13:14:59
ЗУРВАС: ХАЙРЫН ЭХ БУЛАГ
2026-03-11 13:11:57
Манай тамирчид "Милан Кортина-2026" өвлийн паралимпод уралдлаа
2026-03-11 11:03:46
Венецийн 61 дэх удаагийн биеннальд оролцох уран бүтээлчдийг танилцуулав
2026-03-11 10:55:45
ИНСТАГААР ТАНИЛЦСАН ХӨВГҮҮНТЭЙГЭЭ КИНО ҮЗЭХ ҮЕДЭЭ МУУДАЛЦАЖ, БАХИАР ХАВЧИЖ БАЙГАА НЬ 130 ДУГААР СУРГУУЛИЙН ОХИД, ҮЕ ТЭНГИЙН ОХИНОО НҮЦГЭЛЖ, ЗОДОЖ БАЙГАА НЬ 21, “НОМТ НАРАН” СУРГУУЛИЙН СУРАГЧИД
2026-03-11 10:55:30
АНУ-ын Конгрессын номын санд хандивлах Монгол
2026-03-11 10:35:04
Засгийн газар 16-гаас доош насныхан нийгмийн сүлжээ хэрэглэхийг хориглох хуулийн төслийг хэлэлцэж байна
2026-03-11 10:33:02
МҮОХ-ны гишүүдийн дунд ширээний теннисний тэмцээн боллоо
2026-03-11 09:51:18
Сангийн сайд Б.Жавхлан БНСУ-ын Шадар сайд Гү Юн Чолтой санал солилцов
2026-03-11 07:20:00
СХД-ийн 2026 оны самбо бөхийн тэмцээний аваргууд тодорлоо
2026-03-11 07:10:00
МАН ХАНИАХАД ИЗНН ХАТГАА АВАВ
2026-03-11 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН ХОЁР АРДЫН НАМЫН АХ НАРЫНХАА АВЛИГЫН СХЕМИЙГ ЗАДЛАХ УУ
2026-03-11 07:00:00
ЖИЗЕЛЬ ЖАРГАЛТАЙ ГЭГЧ НЬ БҮЖИГЛЭНЭ
2026-03-11 07:00:00
Э.МӨНХБАЯР: "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ" КИНОНД ТОГЛОХ ЯВЦДАА ТӨРӨХ ТАСГИЙН ЭМЧ НАР ЯМАР ИХ АЧААЛАЛТАЙ МӨРТЛӨӨ АВХААЛЖ, САМБААТАЙ АЖИЛЛАДАГ ВЭ ГЭДГИЙГ ОЙЛГОЖ, БИШИРСЭН
2026-03-11 07:00:00
ЖҮЖИГЧИН Э.НАМУУН:ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ЭР ХҮН ШИГ ХҮЧТЭЙ БАЙХЫГ ШААРДДАГ ЭНЭ НИЙГМИЙН ЭМЗЭГЛЭЛЭЭР "ЭГЧ НЬ ЭР ХҮН" КИНОГОО БҮТЭЭСЭН
2026-03-11 07:00:00
ИТГЭЛТ ХАМБА ХЭМЭЭХ ДАШДОРЖИЙН ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦ
2026-03-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |