Үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой хоёр хэргийг нэг бүлэглэлийн найман хүүхэд үйлдэж, цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Олон нийтийн сүлжээнд өсвөр насны хүүг бахиар хавчиж, алгадаж, зодож байгаа бичлэг цацагдсан бол нөгөө талд сурагч охиныг орцонд зодож, нүцгэлсэн юм. Уг үйлдлийг 21, 130, “Номт наран” сургуулийн сурагчид үйлдсэн болох нь тогтоогдож, Эрүүгийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Дээрх хэрэгт холбогдсон хүүхдүүд нь нэг биш удаа үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн нь тогтоогдоод байгаа юм.
Хэргийг тодруулбал, нэгдүгээр сарын 16-нд өсвөр насны охиныг “Найз залуу руу харлаа, уулзлаа, чат бичлээ” гэх үндэслэлээр зодож, нүцгэлж, найз хөвгүүнийхээ дэргэд ичгэвтэр байдалд оруулах зорилгоор бичлэг хийжээ.
Хоёрдугаарт, гуравдугаар сарын 6-нд инстагаар танилцсан хөвгүүнээ дата явуулсангүй, кино үзэхээр ирэхдээ муухай харлаа гэх үндэслэлээр үеийн найзуудтайгаа бүлэглэж зодож, бахиар хавчсан гэнэ. Уг хэрэгт “Номт наран” сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч Б, 21 дүгээр сургуулийн арваннэгдүгээр сурагч А, 130 дугаар сургуулийн С тэргүүтэй охид, хөвгүүдийг шалгаж байна. Бид дараах хэргийн эргэн тойронд болон хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудаас дараах мэдээллийг бэлтгэлээ.
.jpeg)
ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга Д.Будзаан:
Хоёр тусдаа хэргийг нэг бүлэглэлийн хүүхдүүд ижилхэн байршилд үйлдсэн. Хувийн болон улсын сургуулийн найман хүүхдийг уг хэрэгт холбогдуулан шалгаж байна. Хүүхдүүд “Миний найз банди руу харсан, чат бичсэн, уулзсан” гэх үндэслэлээр өсвөр насны охиныг зодсон. Харин нөгөө талд нь “Над руу дата шилжүүлнэ гэчихээд шилжүүлээгүй, мөнгө өгөөгүй, сургуулийн сагсанбөмбөгийн тэмцээний үеэр ёс бус харсан, цахим хуудастаа миний талаар сөрөг мэдээлэл бичсэн” гэх үл ялиг зүйлээр шалтаглан дээрэлхэлтийн гэмт хэргийг үйлдэж байна. Мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Зөрчлийн шинжтэй байвал 30 хүртлэх хоногоор баривчилна. Хэрэв энэ гэмт хэргийн улмаас хүний биед хүндэвтэр гэмтэл учирсан бол гурван жилийн хорих ялтай. Харин хүнд гэмтэл учирсан бол 5-12 жилийн хорих ялаар зүйчилсэн байдаг.
21 дүгээр сургуулийн захирал Г.Оюунчимэг:
Зодооны бичлэгийг манай сургуулийн арваннэгдүгээр ангийн А гэх сурагч сториндоо байршуулж, олон нийтэд түгээсэн байна. Энэ зодоон сурагчдын амралтаар буюу нэгдүгээр сарын 16-нд болсон гэдэг мэдээлэл авлаа. Манай сургуулийн сурагч А-г инстагаар танилцсан хоёр найз охин нь дуудаад бичлэг хийгээд өг гэсэн юм байна. Тэгээд бичлэгийг нь хийж, сошиал сүлжээндээ байршуулжээ. Сурагч А хичээлдээ ирэхгүй байгаа. Бид аавтай нь хамт дуудаж, хүүхэд хамгааллын багийн хурлаар оруулсан. Зодоонд оролцоогүй, бичлэг хийсэн л гэж хэлээд байгаа. Мөн ар гэрийнхэн нь “Чөлөөт нийгэм учраас сошиал сүлжээндээ юу байршуулах нь чөлөөтэй байдаг” гэх утга бүхий зүйл ярьж байна лээ. Хууль хяналтын байгууллага шалгаж тогтооно байх. Сурагч А найзуудынхаа дуудсан “Шангрила” төвийн шатны хонгилд очсон гэсэн. Манай сургууль 4500 хүүхэдтэй, хүүхэд хамгааллын төсөв гэж зургаан сая төгрөг өгдөг. Бид үүгээр нь эмзэг бүлгийн хүүхдүүдийнхээ судалгааг гаргаж байгаад хэрэгтэй зүйлсийг нь авч өгдөг. Сургуулийн бус орчинд үе тэнгийн дээрэлхэлт бий болж байгаад харамсаж байна. Эцэг, эхчүүдийн хараа хяналт чухал” гэлээ.
"Номт наран" сургуулийн сургалтын менежер:

Манай сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч уг хэрэгт холбогдсон. Тухайн сурагч нь өнгөрсөн жил манай сургуульд шилжиж ирсэн. Өмнө нь сургуулийн орчинд ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй. Бид холбогдох мэдээллийг хууль хяналтын байгууллагад өгсөн байгаа. Шалгалтын ажиллагаа явагдаж байна. Бид шаардлагатай сургалт, ажиллагааг явуулдаг. Мөн уг хэрэг нь сургуулийн бус орчинд үйлдэгдсэн учраас манай сургуулийн захирал болон бусад нийгмийн ажилтан, сургалтын менежерийн зургийг олон нийтэд нийтлэхгүй байхыг хүсье.
Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир:
Бид хүүхэд хамгааллын чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг аваад явж байна. Нэгдүгээрт, 2022 оноос хүүхдийн сайн сайхан байх хангах үйл ажиллагааг албан ёсны бүтэцтэй болгож өгсөн. Хоёрдугаарт, 2024 оноос хүүхэд хамгааллын зардлыг сургуулиудын хувьсах зардалд тусгаж өгсөн. Энэ зардлынхаа 50 хувиар урьдчилан сэргийлэх, нөлөөллийн арга хэмжээ авах, 30 хувийг хариу арга хэмжээ, 20 хувийг шуурхай арга хэмжээнд зарцуулах чиглэлээр хуваарилж, сургуулийн орчинд хүүхэд хамгааллын баг ажиллах нөхцлийг бүрдүүлсэн. Ерөнхий боловсролын сургуулиудын хүүхэд хамгааллын баг эрсдэл өртөх хүүхдүүдийн судалгаа, дээрэлхэлт өртсөн болон дээрэлхэлт үйлдсэн хүүхдүүдийн судалгааг гаргадаг. Ийм ч учраас эрсдэлд өртсөн хүүхдэд тусалж, дээрэлхүүлсэн, дээрэлхсэн хүүхдүүдэд хариу арга хэмжээ авч байгаа. Будын биед санаатайгаар хүнд болон хүндэвтэр гэмтэл учруулсан бол хууль хяналтын байгууллагаар шалгагдана. Гэмтэж, бэртээгүй бол хүүхэд хамгааллын баг хуралдаад шийдэж, эрсдэлд өртсөн хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зэргээр ажиллаж байна. Хүүхэд хамгааллын зардлыг тодорхой дүнгээр хэлэх боломжгүй. Нийт хувьсах зардлынхаа 0.3-0.4 хувийг зарцуулна. Ойролцоогоор 1000 хүүхэдтэй сургууль зургаан сая төгрөгийг хүүхэд хамгаалах ажилд зарцуулж байгаа.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Хүүхэд, гэр бүлийн хамгааллын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Л.Бадамцэцэг:

Хуулийн дагуу Хүүхдийн эрхийн хууль зүйн хороогоо хуралдуулахаар Хан-Уул, Баянзүрх дүүрэг рүү чиглэл өгсөн байгаа. Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо гэдэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч хүүхдүүдэд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх салбар дундын баг юм. Энэ багийг дүүргүүдийн орлогч дарга нар ахалж, үйл ажиллагаа явуулдаг. Бид уг хорооны дарга нарт хэрэгт оролцсон хүүхдүүдэд ямар тусламж, туслалцаа үзүүлэх, цаашид ийм хэрэг гарахгүй байх үүднээс ямар арга хэмжээ авах талаар хуралдаж, яаралтай арга хэмжээ авах үүрэг чиглэл өглөө. Мөн хүүхдүүд, багш нар, эцэг, эхчүүд рүү чиглэсэн ямар ажлыг энэ улирлын турш зохион байгуулж болохыг манай хэлтсүүд болон гурван байгууллага хамтран зохион байгуулахаар зөвшилцөж байгаа. Үе тэнгийн дээрэлхэлт бүртсэн тохиолдол бүр дээр тодорхой арга хэмжээнүүдийг авч, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлээд явж байна. Хэрэгт хохирсон, холбогдсон бүх хүүхэд л хүүхэд хамгааллын үйлчилгээ авдаг. Өнгөрсөн 2025 онд үе тэнгийн дээрэлхэлт, дарамт, цахим дарамтын 982 мэдээлэл бүртгэгдсэн. Энэ бол зөвхөн бүртгэгдсэн тохиолдол. Харин 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 9-ны хооронд үе тэнгийн дарамтын 36 дуудлага бүртгэгдсэн байна. Сургууль, дүүрэг, сумын Хүүхэд хамгааллын хамтарсан баг дуудлага бүр дээр ажиллаж, арга хэмжээ авч, үүнийгээ бидэнд мэдэгдээд, хаагаад явж байна. Энэ бол хаягдсан, орхигдсон асуудал биш. Энэ асуудалд эцэг, эхийн анхаарал халамж чухал. Судалгаа хийгээд үзэхээр эдийн засгийн хувьд боломжийн амьдралтай гэр бүлийн хүүхдүүд ийм төрлийн хэрэгт холбогдож байна. Аав, ээж нь ажилдаа түүртээд хүүхдээ хаячихсан дүр зураг ажиглагдаж байна. Энэ жилийн хувьд хүүхэд хамгаалахад 17.4 тэрбумыг төсөвлөсөн. Энэ төсөв нь 21 аймаг, есөн дүүргийн хүүхдүүдэд зарцуулагдана.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Ж.Буянбат:
-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан зөвлөл нь яам, яамдын төлөөлөл оролцсон байдаг. Бид улирал тутам хуралдаад, төлөвлөгөө гаргаад, ажлуудыг хийж байгаа. Зөвлөлд хүүхэд хамгааллын чиглэлд тухайлан тусгасан төсөв байхгүй. Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажилд өнгөрсөн жил 2.3 тэрбум төгрөг төсөвлөсөн юм билээ. Энэ жил буюу 2026 онд 1.1 тэрбум төгрөг төсөвлөж, нэг дахин бууруулсан. Энэ төсвөөс өнгөрсөн жилийн хийж гүйцэтгэсэн ажлуудын өр төлбөрт 250 сая төгрөг өгөхөөр байна. Энэ жилийн төсөвнөөс өрөө дарна, албан хаагчдын цалингаа өгнө. Би ажлаа авааад хоёр, гурван сар болж байгаа. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд багагүй ажлуудыг хийж байна” гэлээ.
| ИНСТАГААР ТАНИЛЦСАН ХӨВГҮҮНТЭЙГЭЭ КИНО ҮЗЭХ ҮЕДЭЭ МУУДАЛЦАЖ, БАХИАР ХАВЧИЖ БАЙГАА НЬ 130 ДУГААР СУРГУУЛИЙН ОХИД, ҮЕ ТЭНГИЙН ОХИНОО НҮЦГЭЛЖ, ЗОДОЖ БАЙГАА НЬ 21, “НОМТ НАРАН” СУРГУУЛИЙН СУРАГЧИД |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |