Исландад Сантаг Иоль хэмээн нэрлэгдсэн 13 сахилгагүй хүмүүсээр төлөөлүүлдэг байна
ИСЛАНД: Исландад Сантаг Иоль хэмээн нэрлэгдсэн 13 сахилгагүй хүмүүсээр төлөөлүүлдэг байна. Эдгээр баатрууд нь Исланд зохиолчийн Зул сарын баяраар хамгийн гол үүргийг гүйцэтгэдэг хүмүүсийн тухай бичсэн нэгэн богино шүлэгнээс үүдэлтэй гэнэ. Мөн тус бүрдээ онцлог бүхий алиа хошин, сахилгагүй зангаараа ард олны дунд нэрд гарчээ. Тэд Зул сарын баяраар айл айлд очиж хэрэг тарьдаг ч хүүхдүүдэд бэлэг өгөхөө мартдаггүй гэнэ. 13 Иоль Зул сарын баяр хүртэлх 13 хүн шөнө айлуудаар зочилдог аж. Тэднийг дагалдан өлсгөлөн хар муур явдаг бөгөөд муу хүүхдүүдийг идэж, сахилгагүй хүүхдүүдэд төмс өгдөг бол сайн хүүхдүүдийн гуталд бэлэн үлдээдэг гэсэн домог бий болжээ.
СКАНДИНАВ: Скандинавын орнуудад Санта Клаусыг Ниссе хэмээн нэрлэдэг бөгөөд түүний тухай домгууд Норвеги, Финлянд, Швед зэрэг орнуудад түгээмэл тархжээ. Түүнийг анх тариалангийн талбайг харж, хамгаалдаг бяцхан одой хүнээр дүрсэлдэг байжээ. Цаг хугацаа өнгөрч дээрх орнуудад Христийн шашин дэлгэрснээр Ниссе нь Зул сарын баярын гол бэлгэдэл болсон бөгөөд гадаад дүр төрх нь ч бас өөрчлөгджээ. Гэсэн хэдий ч Ниссе Санта Клаусаас хэд хэдэн ялгаатай гэнэ. Тэд Санта шиг том биетэй, махлаг биш бөгөөд цана, чарга хөлөглөн ирдэг ч нисдэггүй хэмээн ярьдаг билээ. Мөн Ниссе Хойд туйлд биш ой модонд амьдардаг гэсэн домог бий. Үүний зэрэгцээ Санта шиг яндангаар орж бэлэг өгдөггүй, харин хүүхдүүдийн эцэг эх юмуу хамаатан садны дүрээр ирж тэдэнд бэлэг өгдөг гэнэ.
ГЕРМАН: Герман, Австри, Итали, Бразил улсуудад Сантаг “Christkind” буюу үгчилбэл “Христийн хүүхэд” хэмээн нэрлэдэг. Зарим талаараа үүнийг илүү шашны итгэл үнэмшил дээр тулгуурласан бэлгэ тэмдэг гэж үздэг билээ. Мөн түүнийг шаргал үстэй, сахиусан тэнгэрүүд мэт далавчтай хүүхдээр дүрсэлжээ. Энэхүү уламжлал католик шашинт Өмнөд болон Төв Америкийн бүс нутгуудад одоо ч мөрдөгдсөөр байна.
НИДЕРЛАНД: Герман, Австри, Аргентин, Нидерланд зэрэг орнуудад Сантаг дагалдан явж, сахилга батыг сахиулдаг “Belsnickel” гэх хүнээр хамгийн алдартай гэнэ. Тэрээр уулын хүн мэт хувцаслаж, урт хэл унжуулсан маск зүүж явдаг аж. Хүүхдүүдийн хайртай Сантагаас ялгаатай нь тэрээр муу хүүхдүүдийг шийтгэдэг гэнэ. Тиймээс эцэг эхчүүд сахилгагүй хүүхдээ “Belsnickel”-ийг авчирна хэмээн айлгадаг болжээ. Харин Германд түүнийг арванхоёрдугаар сарын 6-нд буюу Гэгээн Николасын баярын өдрөөр сайн хүүхдүүдэд чихэр жимс, бэлэг өгдөг хэмээн ярьсаар ирсэн уламжлалтай. Гэгээн эцэг Пер Ноэль бол хамгийн алдартай хувилгаадын нэг бөгөөд Санта Клаусын франц хувилбар гэж хэлж болно. Харин тэрээр цаа буга хөлөглөхийн оронд илжиг унаж ирдэг гэнэ. Тэрээр ил зуухны дэргэд өлгөсөн оймсонд бэлэг үлдээн явдаг гэсэн домог бий. Харин сахилгагүй, муу хэрэг өдүүлсэн хүүхдийг шийтгэдэг бөгөөд эрт дээр үед худал хэлсэн хүүхдийн хэлийг огтолдог хэмээн ярьдаг байжээ.
ИТАЛИ: Харин Италийн Сантаг шүүр унаж нисдэг, настай эмэгтэй төлөөлдөг гэнэ. Түүнийг Есүсийг хайн аян замд гарсан гурван мэргэн хүнд хоол хүнс, орон байр өгч тусалсан хэмээн эртний түүхүүдэд бичжээ. Түүнийг Ла Бефана хэмээн нэрлэдэг бөгөөд гадаад байдлаараа Халловений шулмыг санагдуулам төрхтэй, шүүр унаж нисдэг хэмээн дүрсэлжээ. Ла Бефана Сантагийн нэгэн адил гэрийн яндангаар орж хүүхдүүдэд бэлэг үлээгээд оддог бөгөөд дэггүй хүүхдүүдэд бэлэгний оронд нүүрс үлдээж шийтгэдэг гэнэ.
УНГАР: Австри, Герман, Унгар зэрэг Хойд Америкийн улсуудад бусад орны адил сайхан сэтгэлт Санта бэлэг тараадаг гэсэн домог бий. Гэхдээ түүнийг хүний цусанд шунасан аймшигт мангас дагалдан явдаг гэнэ. Крампус мангасын тухай домог 1800-аад оны үеэс эхлэлтэй бөгөөд Бавари, Австри орнуудад арванхоёрдугаар сарын 5-ныг одоо ч “Крампусын өдөр” хэмээн нэрлэдэг байна. Уг өдрөөр хүмүүс Крампусын дүрд хувилж нэгнийгээ айлгах, олон нийтийг хамарсан парад, багт наадам зохион байгуулдаг ажээ. Нэлээд эрт үед Крампусыг хүүхдүүдийг хулгайлж, тааран шуудайнд хийн гол руу хаядаг хэмээн ярьдаг байжээ.
ОРОС: Орос, Серби, Босни, Украин, Македон, Польш, зэрэг хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудад Санта Клаусыг Дед Мороз буюу өвлийн өвгөн аав хэмээн нэрлэдэг. Тэрээр Сантагийн адил урт цагаан сахал, улаан хувцсаар гангардаг боловч цаа буга биш морин чарга хөлөглөн ирдэг байна. Монгол өвлийн өвгөний адил Дед Морозыг цасан охин дагалдан явдаг ба шинэ жилийн өмнөх үдэш юмуу шинэ оны эхний өдөр айлчлан ирж бэлгээ тараадаг билээ.
Нидерландад Санта Клаусыг Синтерклаасаар төлөөлүүлдэг бөгөөд гадаад байдлаараа ч Сантатай төстэй билээ. Гэхдээ тэрээр Зул сарын баяраар бус арваннэгдүгээр сарын сүүлээр ирдэг гэнэ. Мөн Синтерклаас бэлгээ тараахад бяцхан эльфүүд биш Хар Петр хэмээх бяцхан хүү тусалдаг уламжлалтай. Түүнийг хэрхэн бий болсон талаар олон хувилбар байдаг бөгөөд дээр үед Синтерклаасын боол, чөтгөрийн нэг төрөл хэмээн тайлбарладаг байжээ. Энэ нь нэг ёсондоо арьс өнгөөр ялгаварласан тайлбар учраас орчин үед түүнийг яндангаар орохдоо ийнхүү хар өнгөтэй болсон хэмээн хүүхдүүдэд ярьдаг болжээ. Синтерклаасын бэлгийг Петр хүү тараадаг бөгөөд дэггүй жаалуудад нүүрс юмуу уутанд хийсэн давс өгдөг гэцгээдэг билээ.
Санта Клаусын тухай түүх хамгийн анх Их Британи, Франц, Испани, Португал, Итали зэрэг улсуудад үүссэн гэдэг. Сантагийн түүх 1823 онд хэвлэгдсэн К.Мурын “Николасын айлчлал” номноос үүдэлтэй бөгөөд үүнээс 40 жилийн дараа шог зураач Томас хамгийн анх Сантагийн гадаад төрхийг гаргаж иржээ. Түүний зурснаар Санта махлаг, хөгжилтэй, цагаан сахалтай, урт гаанс зуусан төрхтэй байсан гэдэг. Харин 1931-1966 онд Хаддон Сандблом Сантагийн төрхийг Кока Колагийн сурталчилгаанд зориулан шинэчилжээ. Энэ зураг нь ил захидал, болон газарзүйн сэтгүүлүүдийг чимэглэснээр дэлхий нийтээр тархсан байна. Энэ бол цагаан эмжээртэй улаан өмсгөл, арьсан гутал, бүс, цагаан сахалтай тоглоом бүхий уут үүрсэн бидний сайн мэдэх, хүүхэд багачуудын хайртай Санта Клаус юм. Харин зарим эх сурвалжууд Сантаг МЭ-ний IV зууны үед амьдарч байсан гэгээн Николас хэмээн тайлбарлах нь ч бий.
| ОРОН ОРНЫ САНТА КЛАУСЫН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ ТҮҮХҮҮД |
|
Непалд амиа алдсан хүний тоо 1,000 давж, аврагчид шаварт дарагдсан, хонгилд гацсан ажилчдыг эрэн хайж байна
2026-09-01 16:48:32
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
2026-09-01 15:11:23
Тупак Шакурын 30 жил шийдэгдээгүй хэрэг эцэслэгдлээ
2026-09-01 14:34:00
Э.БАТШУГАР: ГЕМОФИЛИЙН ЭСРЭГ ЭМИЙН ХАНГАМЖ ДАХИН ТАСАЛДАХГҮЙ
2026-09-01 13:34:23
Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
2026-09-01 13:26:46
“Чингис хаан” үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ
2026-09-01 13:03:48
Хэланьшань уулнаас дөрвөн морь хөлгөлсөн тэрэгний хадны зураг илрүүлжээ
2026-09-01 12:53:17
Гавьяат тамирчин, 92 настай Ц.Раднаа ДАШТ-ээс 19 алтан медаль хүртжээ
2026-09-01 11:41:23
Есдүгээр сард хүйтрэлт, хяруу олон жилийн дунджаас эрт ажиглагдаж болзошгүй
2026-09-01 11:34:21
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026-09-01 10:49:57
Сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” нар ажиллана
2026-09-01 09:22:44
Ж.Алдаржавхлан сайд, ОХУ-ын олимпын хорооны ерөнхийлөгчтэй уулзав
2026-09-01 09:16:52
Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242.742 хүүхэд бүртгүүлжээ
2026-09-01 08:39:07
ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-01 08:24:03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
2026-09-01 08:13:09
2026-09-01 07:30:00
Баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрд хүргэнэ
2026-09-01 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал, В.Путинтай Владивосток хотноо уулзалт хийнэ
2026-09-01 07:09:00
Ц.Мөнх-Оргил “ЮНЕСКО”-гийн ерөнхий захиралд итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-01 07:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав
2026-09-01 06:50:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сайн нөхөртэй нөхөрлөнө
2026-09-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан байна
2026-09-01 06:00:00
С.АМАРСАЙХАН: “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
2026-08-31 16:50:03
Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо
2026-08-31 16:42:59
2027 оны төсвийн алдагдлыг хоёр их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ
2026-08-31 16:35:17
Улс төрийн долоон намд 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ
2026-08-31 16:24:03
Непал Улсын сургуулийн захирал үер буухаас 10 минутын өмнө 900 сурагчийг нүүлгэн, амийг нь аварчээ
2026-08-31 15:27:04
Монголын “U20”-ийн баг, Умард Марианы Арлуудыг багийг 7:0-ээр хожлоо
2026-08-31 14:35:45
Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэнэ
2026-08-31 14:06:20
ОРОН НУТГИЙН ШТС-УУД ДАХЬ АВТОМАШИНЫ ООЧИР БУУРЧ БАЙНА
2026-08-31 13:59:37
МҮОХ өнөөдөр “МИАТ”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-08-31 13:47:49
Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн голомтод хамтарсан тандалт, судалгаа хийгдлээ
2026-08-31 13:30:01
Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно
2026-08-31 12:25:26
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ОРГИЛ АЧААЛАЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДУУСГАНА ГЭВ
2026-08-31 12:03:07
Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
2026-08-31 11:21:31
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |