Арьс арчилгааны талаар зөв, цэгцтэй мэдээллийг өөрийн “youtube” сувгаараа дамжуулан хүргэдэг хүн бол Батбуяны Сосорбарам юм. Хүмүүс түүнийг “Coco Batbuyan” хэмээх олон нийтийн сүлжээн дэх нэрээр нь андахгүй. Бид түүнтэй “youtube” сувгаа нээгээд хоёр жилийн хүрээнд зохион байгуулсан ажлынх нь талаар яриагаа эхэлсэн юм.
-Сайн байна уу. YouTube сувгаа үүсгэн байгуулаад хоёр жилийн ойн хүрээнд 100 хүнд арьс арчилгааны бүтээгдэхүүн бэлэглэсэн гэсэн. Энэ талаараа дэлгэрэнгүй тайлбарлавал?
-Сайн байна уу. Би “Cloudnine Mongolia”-тай 100 дахь бичлэгээр 100 хүнд арьс арчилгааны сургалт орж, 100 бэлэг өгөхөөр тохиролцоод, өгөх хүмүүсээ судалж бүртгэж эхэлсэн. Би 100 хүнд арьс арчилгааны энгийн ойлголт өгч, асуулт хариулт явуулж, охид эмэгтэйчүүдэд арьс арчилгааг багаасаа хэрхэн зөв арчлах, арьсны эмгэг эрүүл мэндийн талаар, мөн хөвгүүдэд арьс арчилгаа хүйс хамаарахгүй хэрхэн чухал болохыг тайлбарлаж ойлгуулсандаа баяртай байгаа. Бэлэг нэг хүнд ногдох өртөг нь 140.000 орчим төгрөгөөс бүрдсэн бөгөөд дотроо усан цэвэрлэгч, хөөсөн цэвэрлэгч, тонер, чийгшүүлэгч тос, маск, нарны тос зэрэг бүтээгдэхүүнийг багтаасан.
-Та ямар мэргэжилтэй вэ. Яагаад арьс арчилгааны контент бэлтгэж эхлэх болсон бэ?
-Би Олон нийттэй харилцах буюу Англиар Public Relations (PR) юм. Мэргэжил маань өөрөө их хувьсах чадвартай, сайн эзэмшиж чадвал аль ч салбар руу орох боломжтой. Тухайлбал, хүний нөөц, маркетинг, улс төр, сошиал орчинд ажиллах гэх мэт. Харин би өөрөө бие дааж контент бүтээгчээр сошиалд ажиллахдаа миний харилцагчид үзэгчид маань байдаг. Мөн зохих ёсны арьс арчилгааны Монгол болон гадаадын дэлгүүр, компани, брэндтэй хамтарч ажилладаг.

-Арьс арчилгаанд дурлаж байсан дурсамжаасаа хуваалцахгүй юү?
-Миний эрүүгээр батга гарч, арьс маань асуудалтай болж байсан болохоор арьс арчилгааны талаар судалж эхэлсэн. Гадаад хэл дээрх олон суваг үзэж, ном уншиж, хаана л арьс арчилгаатай холбоотой экспо, брэнд нээлт, дэлгүүрийн нээлтэд заавал очдог байлаа. Үүний үр дүнд арьс арчилгаа миний амьдралын салшгүй нэг хэсэг болсон.
-Эмэгтэйчүүдийн арьс арчилгаандаа гаргадаг хамгийн том алдаа юу вэ?
-Хүн хүний арьсны онцлог, асуудал, төрөл өөр учир хүн бүрд нэг оноо, алдаа тохирдоггүй. Миний бодлоор эмэгтэйчүүдийн арьс арчилгаандаа гаргадаг хамгийн том алдаа бол нарны тос түрхэхгүй байх юм. Учир нь нарны хэт ягаан туяа нь арьсны асуудал үүсэх, арьс эрт хөгшрөхөд нөлөө үзүүлдэг. Хүмүүс зун дууслаа гээд хүмүүс нарны тосоо шууд түрхэхгүй мартдаг. Энэ бол маш буруу Арьсаа эрүүлээр нь хамгаалахыг хүсвэл жилийн дөрвөн улирал нарны тосоо түрхэх хэрэгтэй.
-Улирал солигдох гэж буй энэ үед бид арьс арчилгаандаа хэрхэн анхаарах вэ?
-Улирал солигдож, хүйтэн сэрүүний улирал ирж буй энэ үед бид арьсаа салхинаас сайн хамгаалах хэрэгтэй. Мөн чийгшүүлэх, арьсны хориг буюу хамгаалалтын давхаргаа сайн хамгаалж арьсаа бат бөх буюу зузаан байлгаснаар арьс хуурайшиж элдэв асуудал үүсэхгүй, эмзэгшиж улайхгүй, үрэвсэл үүсэх нөхцөл багасна гэсэн үг. Нарны тосыг өвөл зунгүй л түрхэх хэрэгтэй. Мөн энэ үед арьсаа гуужуулах цэвэрлэгээгээ аль болох багасгаж, чийгшүүлэлт хамгаалалтаа илүү сайн хийх нь чухал.

-Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн хаана оршдог гэж боддог вэ?
-Эмэгтэй хүн гэлтгүй хүний гоо үзэсгэлэн “Тэр хүн яг ямар хүн бэ” гэдэгт оршдог гэж боддог. Хүнтэй яаж харьцаж, аливаа асуудлыг ямар өнцгөөр яаж харж, хэр их юм үзэж харсан, өөрийгөө хэрхэн бүрдүүлж бүтээж чадсан байна энэ бүхэнд гоо үзэсгэлэн оршдог. Мэдээж гадаад гоо үзэсгэлэнгээ торддог хүмүүсийг би хүндэлдэг, маш их сахилга бат хөдөлмөр байдаг. Гэхдээ өөрийгөө бүтээсэн хөдөлмөрч хүнийг илүүтэй хүндэлж биширдэг.
-Танд арьс арчилгаандаа ашигладаг нууц жор байдаг уу?
-Нууц жороо бүгдийг нь л “Youtube” дээрээ хуваалцдаг даа. Гэхдээ өөртөө байнга хэлдэг зүйл минь “Арьс бол дотоод эрхтний толь” гэж байнга хэлдэг. Тухайлбал, буруу хооллох, нойргүй хонох, ядрах, стресс ихтэй үед арьс дотроосоо гандаад, гундаад ирдэг. Үүнийг давж дийлэх супер бүтээгдэхүүн, найрлага энэ хорвоо дээр үгүй. Хүн чинь өөрөө байгалийн амьтан шүү дээ. Эцэг эхээс өвлөж ирсэн генээ дагаад л сайхан шөл устай хоолоо идэж, амрах цагтаа амарч, улиралдаа тохируулж хооллох нь Монгол хүний биед тохирдог. Амьдралын хэв маягийг дагаад арьс толигор эрүүл байдаг.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
-Баярлалаа.
| КОНТЕНТ БҮТЭЭГЧ “COCO BATBUYAN”: Арьс бол дотоод эрхтний толь |
|
2026-05-08 15:00:00
Н.Учрал: Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100 сая тоннд хүргэх зорилт тавьсан
2026-05-08 13:27:35
Цэцэрлэгийн шатнаас унасан хоёр настай хүүхэд ухаан ороогүй байна
2026-05-08 11:41:39
"НАГОЯА-2026" Азийн наадамд оролцох бөхчүүд тодорлоо
2026-05-08 09:28:20
Америкийн монголчуудын хөл бөмбөгийн тэмцээн болно
2026-05-08 09:13:39
“УЛААНААР БУД, МИНИЙ ҮСИЙГ…”
2026-05-08 08:25:02
Тахь хамгаалах “BACCP” Алтай суманд захиргааны барилга барина
2026-05-08 08:11:27
Элчин сайд У.Нямаүү “Илгээлт-2100”-гийн оюутнуудтай уулзав
2026-05-08 07:41:58
ЖҮДОЧИД АСТАНАД АМЖИЛТАА ДАВТАЖ ЧАДАХ УУ
2026-05-08 07:23:12
З.Аминхайр, А.Мөнгөнзул нар Азийн аваргын мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-05-08 07:10:02
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ХАЛААСНААС 127 ТЭРБУМ ТӨГРӨГ “СЭГСЭРСЭН” ЧИНГИС ХААН БАНКНЫ ЭЗЭН Д.БАТАА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-08 07:00:17
Т.НОМИН-ЭРДЭНЭ: 108 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ БНСУ-ЫН ЧУНГ-АНГ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГЭЭР СУРАЛЦАЖ БУЙДАА БАЯРТАЙ БАЙДАГ
2026-05-08 07:00:00
МАН-ЫН ӨВӨГЧҮҮЛИЙН АЛДААГ АН-ЫН ХУУЧУУЛ ДАВТАХ ВИЙ ДЭЭ
2026-05-08 07:00:00
ААВДАА “ГОМО, АРЧААГҮЙ, БИЕЭ ҮНЭЛЭГЧ” ЗЭРГЭЭР ХАРААЛГАЖ, ДОРОМЖЛУУЛСАН 21 НАСТАЙ ЗАЛУУ АМИА ХОРЛОЖ, ААВ НЬ ДОЛООН ЖИЛИЙН ЯЛ АВЧЭЭ
2026-05-08 07:00:00
“Монгол” баг, “Japan” багийг 13:8-аар хожлоо
2026-05-07 20:33:36
“Ulaanbaatar Amazons” баг, “Mitsubishi Electric” багийг 14:12-оор яллаа
2026-05-07 16:27:43
2026-05-07 16:00:00
2026-05-07 15:36:49
2026-05-07 15:00:00
2026-05-07 14:20:26
Казакстаны боловсролын олон улсын үзэсгэлэн зохион байгуулна
2026-05-07 14:15:26
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-05-07 12:26:02
Алдарт эхийн одонгийн мөнгийг тавдугаар сарын 26 нд олгоно
2026-05-07 12:03:30
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 11:12:09
Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ
2026-05-07 10:57:47
"Ламбугайн нулимс" дуурийг ирэх амралтын өдрүүдээр тоглоно
2026-05-07 10:57:12
ХӨСҮТ-ийн дарга асан Б.Нямхүү нарт холбогдох шүүх хурал болж байна
2026-05-07 10:56:24
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 10:44:46
“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлаа
2026-05-07 10:14:45
АМЬД ХӨГЖМИЙН ӨВӨРМӨЦ ӨНГӨ Б.АЗЗАЯАГИЙН ХӨГЖИМД СААТАХАД...
2026-05-07 10:00:00
"Дүнжингарав"-ын дэлбэрэлтийн хэрэгт яллагдагчаар татагдаад байсан "Дашваанжил"-ын Н.Баасанжав нас барсан учир энэ хэрэг прокурорт гацжээ
2026-05-07 08:41:10
2026-05-07 08:39:25
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-05-07 07:30:08
"СЭНТИЙ" ДӨРВӨН БОТЬ ТҮҮХЭН РОМАН БУЮУ Р.ЭМҮЖИН
2026-05-07 07:00:00
НАМЫНХАА ЭРХ МЭДЛИЙГ ФРАКЦУУДДАА ХУВААСАН О.ЦОГТГЭРЭЛ СОНГУУЛИАР ДОТООД УЛС ТӨРӨӨ ДИЙЛЭХ ҮҮ
2026-05-07 07:00:00
2026-05-07 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-05-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |