• Өнөөдөр 2025-05-18

"Уламжлалт анагаах ухаан-2022" спортын бага наадам болж байна

2022-10-01,   473

      Уламжлалт анагаах ухааны эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулагддаг  спортын бага наадам нь уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ үзүүлдэг төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиуд идэвхтэй оролцдог томоохон арга хэмжээ юм.
 
       Энэхүү наадмыг Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн, Уламжлалт анагаах ухааны эмч, судлаачдын нийгэмлэг тав дахь удаагаа спортын  таван төрлөөр /волейбол, сагс, ширээний теннис, шатар, олс татал/ зохион байгуулж байна.
 
        Энэ жилийн спортын наадамд 35 байгууллагын 22 баг оролцож байгаа бөгөөд Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Завхан, Өвөрхангай аймгийн анхан болон лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа уламжлалт анагаах ухааны эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож байна.

"Уламжлалт анагаах ухаан-2022" спортын бага наадам болж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188