• Өнөөдөр 2025-05-19

Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлнэ

2022-10-01,   515

       Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны есдүгээр сарын 20-ны өдрийн А/384 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Монгол Улсын Засгийн газрын 2021 оны “Журам батлах тухай” 192 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Өмнөговь аймгийн хил орчимд ажиллалаа.
 
БОАЖЯ, ГИХГ, ТЕГ, ХХЕГ-аас хамтарсан ажлын хэсэг хил орчмын аялал жуулчлалын хөтөлбөрийг боловсруулах, зөвшөөрөгдөх маршрутыг газар дээр нь үзэн судлах зорилгоор Өмнөговь аймаг дахь Гашуунсухайт, Шивээ хүрэн боомтод ажиллаж байна.
 
Ажлын хэсэг газар дээр нь ажиллан дараах арга хэмжээний хүрээнд нэгдсэн ойлголттой боллоо.
 
Үүнд:
  • - 72 цагийн жуулчдыг нэвтрүүлэхэд шаардлагатай дэд бүтцийн нөхцөлийг сайжруулах,
  • - Хоёр талын аялал жуулчлалын байгууллагуудад ойлгомжтой байдлаар хилээр нэвтрэх процессыг зураглал тогтоох,
  • - Боомтын бүсэд цахим виз олголт, зөвшөөрлийн нөхцөл байдлыг сайжруулах
  • - Маршрутын хил хязгаарыг тогтооно

Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188