Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэх нэг хэлбэр нь хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн төсөв, жилийн төлөвлөгөөний хэрэгжилт, улс орны эдийн засаг, нийгэм, санхүүгийн төлөв байдал болон цаг үеийн тулгамдсан бусад асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг 14 хоног тутамд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсох явдал юм.
Ерөнхий сайдын мэдээллийн сэдвийг D.parliament.mn цахим хуудсанд байршуулах, иргэд уг мэдээллийн сэдэвтэй холбогдуулан асуулт тавьж, хариултыг чуулганы нэгдсэн хуралдааны үеэр авах боломжийг нээгээд байна. Ингэснээр иргэд Засгийн газрын үйл ажиллагаа, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих боломж бүрдлээ.
Иймд иргэн та D.parliament.mn цахим системийг ашиглан сар бүрийн нэг болон гурав дахь долоо хоногийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хийх Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан асуулт тавих боломжтой боллоо
Иргэд D.PARLIAMENT.MN цахим хуудсаар дамжуулан Ерөнхий сайдаас асуулт асуух боломжтой |
|