• Өнөөдөр 2025-05-19

Тохирлын үнэлгээний сургалт хийлээ

2022-10-01,   453

     Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн санхүүжилттэй “Монгол Улсад Экспортыг дэмжих” төслийн хүрээнд НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага (ЮНИДО)-аас Монгол Улсад итгэмжлэл, тохирлын үнэлгээний чадавхийг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлж байна. 
 
   Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ЮНИДО, Монгол Улсын Үндэсний итгэмжлэлийн төвтэй хамтран “ISO/IEC 17021:2015-1 Тохирлын үнэлгээ-Менежментийн тогтолцооны аудит болон баталгаажуулалтыг гүйцэтгэх байгууллагад тавих шаардлага – нэгдүгээр хэсэг: Шаардлага” сэдвээр олон улсын онол-дадлага хосолсон сургалтыг тохирлын үнэлгээний байгууллагууд, итгэмжлэлийн үнэлгээний ажилтнууд, шинжээчдэд болон их дээд сургуулиуд, мэргэжлийн холбоодын экспертүүдэд 2022 оны есдүгээр сарын 26-30-ны өдөр зохион байгууллаа.
 
    Сургалтыг ЮНИДО-ын Итгэмжлэлийн ахлах эксперт, ISO 17025, 15189, 17020, 17021, 17024, 17065, 17043 стандартуудын ахлах шинжээч ноён Мухамед Саад удирдан явуулав. Тэрбээр Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагын (ILAC) Итгэмжлэлийн хороо, Хяналтын хороо болон Олон улсын итгэмжлэлийн форум (IAF)-ын Техникийн хорооны гишүүн бөгөөд Арабын итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагын ISO 17011 стандартын ижил түвшний үнэлгээний мэргэжилтэн юм. 

Тохирлын үнэлгээний сургалт хийлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188