• Өнөөдөр 2025-05-19

БШУЯ: Цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл, хуваарилалт хийж дууслаа

2022-10-01,   581

Цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл, хуваарилалт хийж дууслаа. Энэ удаа 11038 хүүхдийг цэцэрлэгт хамруулах хүсэлт ирсэн юм. 
  • - 8770 хүүхдийг цэцэрлэгт хуваарилав
  • -1593 хүүхэд өмнө нь цэцэрлэгт бүртгэлтэй байсан
  • -578 хүүхэд орон нутгийн цэцэрлэгт бүртгэлтэй
  • -47 хүүхэд хамрагдахаас татгалзсан
  • -88 хүүхэд тусгай зохицуулалт шаардлагатай байна. 

578 хүүхдийн тухайд орон нутгийн цэцэрлэгээс хасалт хийлгэж, хаягийн бүртгэлээ баталгаажуулсан тохиолдолд дахин бүртгэх боломжтой. 88 хүүхэд бол багш ажилтны, тусгай хэрэгцээт, 24 цагийн цэцэрлэгт хамрагдах зэрэг хэрэгцээ шаардлагатай юм.


БШУЯ: Цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл, хуваарилалт хийж дууслаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188