Энэхүү арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү, Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар, Нийслэлийн Ахмадын хорооны дарга Т.Дашням нар оролцож, нийслэл хотыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан зарим ахмадын төлөөлөлд шагнал гардууллаа. Мөн нийслэл, дүүргүүдийн төлөөлөл болж, салбар бүрд түүчээлсэн есөн ахмадад хүндэтгэлийн бэлэг гардуулсан юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Энд хуран цугласан эрхэм хүндэт ахмадууд та бүхэндээ олон улсын болон Монгол Улсын ахмадын өдрийн мэндийг хувиасаа болон УИХ-ын нэрийн өмнөөс өргөн дэвшүүлж, гүн хүндэтгэл үзүүлье. Улс, нийслэлийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, өнөөдрийн Монгол Улсыг бүтээн байгуулсан хүмүүс бол та бүхэн юм. Та нарынхаа ажил, амьдралын арвин баялаг туршлага, үнэ цэнтэй мэдлэг чадвараас бид байнга суралцаж байх ёстой. Та бүхэнд эрүүл энх, урт удаан нас, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээв.

Мөн өнөөдөр НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө нар НЗДТГ-т ажиллаж байсан, нийслэлийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудад Ардын хувьсгалын 100,101 жилийн ойн хүндэт медаль гардуулж, хүндэтгэл үзүүллээ.

| УИХ-ын дарга болон нийслэлийн удирдлагууд ахмадуудад хүндэтгэл үзүүллээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |