Тоглолтыг нээж Монгол-Францын парламентын найрамдлын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Соёлын дэд сайд М.Батбаяр, Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү, “ЮНЕСКО”-ын Нийгэм хүмүүнлэгийн шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Ерөнхий захирлын орлогч Габриела Рамос нар үг хэллээ.
Соёлын дэд сайд М.Батбаяр “Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэн 1961 оноос хойш “ЮНЕСКО”-ийн дэвшүүлсэн үзэл санаа, санал санаачилгыг дэмжиж хүн төрөлхтний сайн сайхны төлөө боловсрол, соёл, шинжлэх ухаан, харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарт идэвхитэй хамтран ажиллаж, хувь нэмэр оруулсаар ирснийг онцлолоо”. Мөн Франц Улсын иргэдийг Монголд зочлохыг урьсан юм.

Харин “ЮНЕСКО”-ын Нийгэм хүмүүнлэгийн шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Ерөнхий захирлын орлогч Габриела Рамос “Монгол Улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77-р чуулганд оролцохдоо тогтвортой хөгжил, ногоон хөгжил цахим шилжилтийг асуудлыг хөндөн тавьсан нь чухал байсан. Монгол Улсын дэвшүүлж буй “Дижитал нэйшн” хөтөлбөрийг дэмжин хамтран ажиллах болно” гэв

“ЮНЕСКО”-ын тайзнаа тоглогдсон “Нүүдэлчдийн домог” тоглолтыг Франц улсын иргэд, Европ дахь Монголчууд үзэж сонирхлоо. 1200 хүний суудалтай ЮНЕСКО-ын заал дүүрэн үзэгчтэй байв. Түүнчлэн энэ өдөр “ЮНЕСКО”-д гэрэл зурагчин Н.Бат-Эрдэнийн монголын аж байдал, байгалийн онцлог, соёлын биет бус өвийг илэрхийлсэн “Үзэсгэлэнт Монгол орон” гэрэл зургийн цахим үзэсгэлэн гарлаа.
| “ЮНЕСКО”-ЫН ТАЙЗНАА “НҮҮДЭЛЧДИЙН ДОМОГ” ТОГЛОЛТ БОЛЛОО |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |