• Өнөөдөр 2025-05-19

Нүүрсний экспорт дөрөв дахин өсжээ

2022-09-26,   584

     Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас есдүгээр сарын 16-22-ны өдрүүдэд өдөрт дунджаар 1316 автомашин, 402 чингэлэг тээвэр хийгдсэн байна хэмээн мэдээллээ.
 
Тодруулбал тайлант хоногийн хугацаанд 1028.9 мян.тонн нүүрс экспортод гаргасан нь өмнөх оны мөн үеэс 403.2 хувь буюу дөрөв дахин өсжээ.
      Оны эхнээс 17793.0 мянган тонн нүүрс гаргаснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийнхээс 5,756.8 мянган тонноор буюу 48 хувийн өсөлттэй байна. Харин Монголбанк оны эхнээс энэ сарын 22-ны байдлаар 13.75 тонн алт худалдан авчээ. Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 98.9, зэсийн баяжмал 87.7, төмөр 59.8, алт 68.8, цайр 103.8 хувьтай байна.

Нүүрсний экспорт дөрөв дахин өсжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188