• Өнөөдөр 2025-05-19

ОХУ-ын 5001 иргэн Монголын хилээр нэвтэрчээ

2022-09-26,   539

        Хиагт-Алтанбулаг боомтоор есдүгээр сарын 15-наас ОХУ-ын 5001 иргэн  манай улсад нэвтэрсэн гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал
 
Есдүгээр сарын 15-нд 179 хүн
16-нд 220 хүн
17-нд 260 хүн
18-нд 179 хүн
19-нд 169 хүн
20-нд 153 хүн
21-нд 229 хүн
22-нд 830 хүн
23-нд 867 хүн
24-нд 931 хүн
25-нд 984 хүн Монгол Улсын хилээр нэвтэрсэн байна.
 
ОХУ-ын Ерөнхийлөгч Путин өнгөрсөн лхагва гарагт хэсэгчилсэн дайчилгаа  явуулна хэмээн мэдэгдсэн юм. Үүнээс хойш тус улсаас гарах иргэдийн тоо огцом нэмэгдэж, визгүй зорчдог хөрш зэргэлдээ Монгол, Казахстан, Гүрж зэрэг улсууд руу маш ихээр гарах болжээ.

ОХУ-ын 5001 иргэн Монголын хилээр нэвтэрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188