Европын холбооны төлөөлөл, ЦХХХЯ-ны удирдлагууд уулзалт зохион байгууллаа. Монгол Улс, Европын Холбоо хоорондын 2017 онд байгуулсан Түншлэл, Хамтын ажиллагааны хэлэлцээрийн дунд хугацааны төлөвлөгөөг 2021 онд Европын Холбооны 27 Улс нийлж баталсан. Энэ төлөвлөгөөнд тусгагдсан гол ажил бол тогтвортой ногоон хөгжил.
Энэ хүрээнд e-agriculture буюу хөдөө аж ахуйн салбарт цахим шилжилтийг нэвтрүүлэх, ойн менежментийн чиглэлээр ЦХХХЯ Европын холбоо хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Мөн Европын Холбооны баримталдаг зарчмын дагуу ардчилал, сайн засаглал, ил тод, нээлттэй байдлын хүрээнд цахим хөдөө аж ахуй, цахим худалдаа, цахим засаглал, e-learning чиглэлүүдээр хамтран ажиллах боломжтой гэсэн юм. ЦХХХ-ны сайд Н.Учрал хэлэхдээ Монгол Улсын хувьд залууд тооцогдож буй манай салбарт сайн технологи, сайн туршлага хуваалцах ажлууд чухал байна. Бидний хийх гол ажил бол бүх яамдтай хамтран ажиллаж, цахим шилжилтийг салбар хооронд нь зохицуулах, холбох ажил бөгөөд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарна гэдгээ илэрхийллээ
| ЦХХХЯ: Европын холбоотой зарим чиглэлээр хамтарна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |