Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Дижитал Эксчэйнж Монголиа” ХХК, “Ай Дакс” ХХК, “Койн Хаб” ХХК-уудад виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэсэн тухай тогтоолыг гардууллаа.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байсан этгээд гурван сарын хугацаанд хууль, журамд заасан шаардлагад нийцүүлэн Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх үүрэг хүлээсэн. Энэ дагуу дээрх гурван компани холбогдох хууль, журмын шаардлага, баримт бичгийн бүрдлийг хангасан тул ийнхүү виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч анхны компаниудаар бүртгүүллээ.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд зааснаар зөвхөн Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулж виртуал хөрөнгийг олон нийтэд санал болгох, арилжаалах ёстой. Хэрэв бүртгүүлэлгүйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.33 дугаар зүйлийн нэгдүгээрт заасан хуулийн хариуцлага хүлээлгэх нөхцөл үүсэх юм.
| Монгол Улсад анхны виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид бүртгэгдлээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |