Цахим хуудсанд АИ-92 шатахуун нөөцгүй болсон талаар мэдээлэл түгээд байгаа билээ. Мэдээллийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын мэргэжилтэн н.Отгонтуяагаас тодрууллаа.
Тэрбээр “АИ-92 шатахууны нөөц хэвийн байгаа, тасалдаагүй. ОХУ-аас шатахуун оруулж ирэх үйл ажиллагаа хэвийн байгаа. Хангамж хэвийн, бүх шатахуун түгээх станцуудад хэвийн түгээлт хийж байгаа” гэв.
Улсын хэмжээнд есдүгээр сарын 19-ны өдрийн байдлаар нийт 119,368 тн шатахууны үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 8,320 тн, АИ-92 автобензин 32,059 тн, АИ-95 автобензин 4,373 тн, Дизель түлш 71,366 тн үлдэгдэлтэй буюу А-80 автобензин 50 хоног, АИ-92 автобензин 24 хоног, АИ-95 автобензин 33 хоног, Дизель түлш 26 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна.
Бүсийн хувьд авч үзвэл Баруун бүс 15,027 тн, Хангайн бүс 6,616 тн, Төвийн бүс 27,124 тн, Зүүн бүс 8,369 тн шатахууны үлдэгдэл, нөөцтэй байна. Газрын тосны бүтээгдэхүүний импортын хувьд 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс есдүгээр сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 1,318.2 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон ба үүнээс: А-80 автобензин 28.1 мян.тн, АИ-92 автобензин 422.1 мян.тн, АИ-95/98 автобензин 18.6 мян.тн, Дизель түлш 669.7 мян.тн, ТС-1 /онгоцны түлш/ 25,2 мян.тн, Жет А-1 түлш 24.1 мян.тн, бусад бүтээгдэхүүн 130,4 мян.тн газрын тосны бүтээгдэхүүнийг тус тус импортолсон байна.

| АМГТГ: АИ-92 шатахуун тасраагүй, хангалттай нөөц байгаа |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |