“Оюунлаг ирээдүйн төлөө” уриатай Эргэлт.мн мэдээллийн сайт “Эргэлт” сэтгүүлээ өлгийдөж, уншигчдадаа хүргэхэд бэлэн боллоо. Бид энэ удаад сэтгүүл зүйн нийтлэл, ярилцлага, хөрөг, тэмдэглэл, сурвалжилга тэргүүтэй 116 бүтээлийг цогцоор нь 342 хуудаст баринтаглаж, баримт, гэрэл зураг хавсаргаж, уншигч таны гарт хүргэж байна. Эргэлт.мн мэдээллийн сайтын сэтгүүлч, уран бүтээлчдийн өөр өөрийн өнгө аяс, өнцөг “Эргэлт” сэтгүүлд хэвлэгдсэн юм.
“Эргэлт” сэтгүүл нь “Улс төрийг уудлахуй”, “Эргэлт.мн мэдээллийн сайтын дэргэдэх Эрэн сурвалжлах нэгдэл”, “Редакцын томилолт”, “Зочид” “Соёл урлаг”, “Дэлхийд”, “Танин мэдэхүй”, “Спорт”, “Урлахуй”, “Монголын гэрэлт ирээдүй”, “Залуус” гэсэн 11 бүлгээс бүрдэж буй юм.
Ташрамд дурдахад, Эргэлт.мн мэдээллийн сайт нь 2020 онд Монголын сэтгүүл зүйн шилдгийн шилдэгт олгодог “Балдорж” шагналт анхны редакцаар тодорсон бол 2021 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн “Ган үзэг-2021” наадмаас Шилдэг мэдээллийн сайт шагнал хүртсэн амжилттайгаар “Оюунлаг ирээдүйг бүтээхийн төлөө” нийгмийг соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх үнэн бодит, тэнцвэртэй мэдээллээр уншигчдыг шуурхай хангах үүргээ нэр төртэйгөөр биелүүлэн ажиллаж байна.
| Эргэлт.мн мэдээллийн сайтын “Эргэлт” сэтгүүл хэвлэгдлээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |