Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО) хооронд байгуулсан “2021-2025 оны Стратегийн хамтын ажиллагааны хүрээнд 2022 оны есдүгээр сарын 19-22-ны өдөр “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бодлого” сэдэвт олон улсын семинар боллоо.Уг семинарыг ЮНИДО-Германы хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газар болон ЮНИДО хамтран зохион байгууллаа.
Семинарын үеэр БНСУ-ын Худалдаа, эдийн засгийн хүрээлэн (KIET)-гийн мэргэжилтнүүд аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын эрин үед инноваци нэвтрүүлэлт, ухаалаг үйлдвэрлэл, Солонгос улсын туршлагаас хуваалцсан бөгөөд “2021-2025 оны Стратегийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн дагуу хэрэгжүүлэх Ажлын нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж байна.
Семинарт ЮНИДО-ын Вена хот дахь Төв оффис болон Монгол дахь хөтөлбөрийн мэргэжилтнүүд, техникийн зөвлөхүүд, ХХААХҮЯамны холбогдох газар, хэлтсүүд, харьяа байгууллагууд, мэргэжлийн холбоодын төлөөллүүд оролцож хамтын ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөнд тусгах төсөл, арга хэмжээний саналыг хэлэлцлээ.
| “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бодлого” сэдэвт олон улсын семинар боллоо |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |