• Өнөөдөр 2025-05-19

Суудлын автомашинд бага насны хүүхэд түгжигдсэнийг гаргажээ

2022-09-23,   379

         Суудлын автомашинд хүүхэд түгжигдсэнийг гаргажээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их-Уул баг дахь Цогтжавлан-2 хүнсний дэлгүүрийн автомашины зогсоолд бага насны хүүхэп суудлын автомашинд түгжигдсэн гэсэн дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

    Дуудлагын дагуу  аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид тухайн газар очиход иргэн Н-ын Кроун загварын суудлын автомашин дотор нэг  ой, гурван сартай хүүхэд түгжигдсэн байжээ. Улмаар албан хаагчид хаалгыг нь онгойлгон гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.


Суудлын автомашинд бага насны хүүхэд түгжигдсэнийг гаргажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188