Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын арвандолдугаар бага хурал (СОР17)-ыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулах шийдвэр гарсанд талархаж буйгаа илэрхийлэв.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын арвандолдугаар бага хурлыг зохион байгуулах ажлын хүрээнд тус конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар Монгол Улсад бүх талын дэмжлэг үзүүлж, арга зүйн зөвлөгөөгөөр ханган, хамтран ажиллана гэдгийг Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио илэрхийлсэн юм.
Дэлхийн улс орнуудын нийтлэг сорилт болсон уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуурга, хөрсний доройтлын нөлөөллийг бууруулахад ойжуулалт, нөхөн сэргээлт өндөр ач холбогдолтой болохыг талууд онцоллоо.
Зүүн хойд Азийн бүс нутгийн хэмжээнд газрын доройтлыг бууруулах, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлд хөтөлбөр хэрэгжүүлэх, тухайлбал, Монгол Улсын өмнөд хэсгийн газар нутгийг ойжуулж, элсний нүүдлээс хамгаалах зурвас байгуулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх нь өндөр ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэлээ.
| Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио-той уулзлаа |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |