Тэрбээр “ЗӨСҮТ-өөс гаргасан тарваган тахлын байгалийн голомтын аюулын зэрэглэлээр 15 аймгийн 78 суманд хүний өвчлөл гарах эрсдэл өндөр байна гэж дүгнэсэн. Тарваган тахлын байгалийн голомтын идэвхтэй тандалтыг ЗӨСҮТ байнга хийдэг. 2012-2021 онд нийт зургаан аймгийн 11 суманд 15 хүн тарваган тахлаар өвчилж долоон хүн амиа алдсан гэх судалгаа бий. Ер нь дотоодын аялал жуулчлалын төв зам тарваган тахлын нутагшмал голомттой бүс нутгаар дайран өнгөрдөг нь тухайн нутгийн оршин суугчдаас гадаад, дотоодын жуулчид халдварт өртөх эрсдэл өндөр байна гэж үздэг. Мөн иргэд тарвагыг хууль бусаар худалдаалан, хот суурин газар руу тээвэрлэх, хүнсэнд хэрэглэх явдал тасралтгүй гарсаар байгаа нь эрсдэл дагуулдаг. Он гарсаар Баян-Өлгий аймгийн Улаанхус , Бугат, Ногооннуур, Цэнгэл, Сагсай болон Увс аймгийн Сагил, Ховд аймгийн Мөст сумын нутгаас олдворлосон мэрэгч амьтдаас тарваган тахлын үүсгэгч нянг илрүүлсэн. Иймд тарваган тахлын хүний өвчлөл гарч, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсэх өндөр эрсдэл байгааг тогтоосон юм. Одоогоор тарваган тахлын хяналт сэргийлэлтийн арга хэмжээг эрчимжүүлэх талаар Эрүүл мэндийн сайд аймаг нийслэлийн засаг дарга, аймгийн эрүүл мэндийн газар, зоонозын өвчин судлалын төвүүдэд хандсан албан даалгавар гаргаж, хүргүүлсэн” гэв.
| Д.БАЯРБОЛД: Зургаан аймгийн 11 суманд 15 хүн тарваган тахлаар өвчилж, долоон хүн амиа алдсан |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |