Монгол-Японы боловсрол, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх, боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжин тэлэх, хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлэх, хоёр ард түмний найрсаг хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн Япон Улсын иргэн Таэко Иманагад Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг” олголоо.
Шагналыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн гардуулсан юм. Хатагтай Таэко Иманага нь монгол хүүхэд, залуусыг Япон Улсын Оита мужийн “Янагигаүра” ахлах сургуульд суралцуулах таатай боломжийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотод болон Хөвсгөл аймгийн төв Мөрөнд “Мирай тэмүүлэл” Япон хэлний сургалтын төвийг үүсгэн байгуулах санаачилгыг гарган өдгөө тав дахь жилдээ хамтран ажиллаж байна. Түүний санаачилгаар байгуулагдсан сургалтын төвд өдгөө ахлах ангийн сурагчид хамрагдан япон хэлний зохих мэдлэгийг эзэмшин “Янагигаүра” ахлах сургуульд элсэн амжилттай суралцан сурлага, спортын амжилтаараа Япон оронд Эр орныхоо нэрийг өндөрт өргөж буй.
Монгол, Японы боловсрол, соёлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд дан ганц төр засгийн үйл ажиллагаа бус хоёр улсын иргэд, боловсролын байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал гэдгийг Хатагтай Таэко Иманага онцлон үзэж, хамтын ажиллагааг өргөжүүлэн, идэвх зүтгэл гаргасаар байгаа билээ.
| Япон Улсын иргэн Таэко Иманагаг Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |