• Өнөөдөр 2025-05-19

Завхан аймгийн зарим сумдаар цас оржээ

2022-09-17,   536

    Зарим уулархаг нутгаар өчигдөр цас оржээ. Тодруулбал, Завхан аймгийн Сонгино, Түдэвтэй, Нөмрөг, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул сумдын нутгаар болон нийтээрээ өндөр уулын бүсээр цас орсон байна.
 
     Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх,   Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлсэн.

Завхан аймгийн зарим сумдаар цас оржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188