“Монголын алт” /МАК/ ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд олон улсын стандартад нийцсэн 960 хүүхдийн эко сургуулийг барьж, ашиглалтад орууллаа.
Тус сургуульд нийт 11.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулжээ. Шинэ сургууль нь 30 гаруй танхим, лаборатори, номын сан, спорт, урлаг заал, хооллох танхим, эмч, сэтгэл зүйчийн өрөө, хүүхдэд зориулсан ариун цэврийн өрөө, шүршүүр, тусгай хэрэгцээт хүүхдэд зориулсан цахилгаан шат, биеийн тамирын талбай болон гадна орчны тохижилт зэргийг багтаасан цогц бүтээн байгуулалт болсон байна.
Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны тогтоолоор Ерөө сумын ерөнхий боловсролын сургуулийг төр, нийгмийн ахмад зүтгэлтэн, эдийн засгийн ухааны доктор, БНМАУ-ын Ардын их хурлын депутат асан Т.Бямбаагийн нэрэмжит болгосон. “Монголын алт” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Нямтайширын гэр бүл аавынхаа нэрэмжит тус сургуулийн барилгыг шинээр барих санаачилгыг гаргаж, ийнхүү Ерөө сумын хүүхэд багачуудад шинэ сургуулийг хүлээлгэн өглөө.
Тус компанийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд Ерөө сумын сургуулиас гадна Өмнөговь аймгийн Гурвантэс суманд 320 хүүхдийн сургууль, 120 хүүхдийн дотуур байр, хүүхэд, залуучуудын соёл, спортын төв, Дорноговь аймгийн Даланжаргал суманд 120 хүүхдийн цэцэрлэгийг өөрийн хөрөнгөөр барьсан байна
| Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 960 хүүхдийн сургууль ашиглалтад оржээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |