Боловсрол шинжлэх ухааны сайдын “Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай” 2022 оны А/326 дугаар тушаалаар “Бага насны хүүхдийн цогц хөгжил” арга хэмжээний төслийг шинэчлэн боловсруулах чиг үүрэг бүхий Боловсрол шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яамны хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Тус ажлын хэсгээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон харьяа байгууллагын холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулсан салбарын хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт “Бага насны хүүхдийн цогц хөгжил” арга хэмжээний үзэл баримтлал, баримт бичгийн төсөл, болон НҮБ-ын Хүүхдийн сангийн зүүн ази, номхон далайн бүсийн зөвлөхийн зөвлөмжийг Боловсрол шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмар танилцууллаа. Хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэн боловсруулж, ажлын хэсэгт хуралдаан танилцуулахаар боллоо
| “Бага насны хүүхдийн цогц хөгжил” арга хэмжээний төсөл боловсруулах хэлэлцүүлэг боллоо |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |