Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн тоотой таван виртуал моделийн тоонд “Амара” нь багтдаг. Amara Gram төслийн санаачлагчаар Н.Билгүүнтэй ажиллаж байна. Өөрийн гэсэн хувийн моделтой болъё” гэж бодсоны үндсэн дээр “Амара”-г зохион бүтээсэн. Уг төслийн артистын үүргийг А.Түмэн-Эрдэнэ, А.Энхбаяр нар гүйцэтгэсэн юм байна.
“Амара” гэдэг нь Санскрит хэлний “үхэшгүй мөнх” гэсэн утгыг илэрхийлдэг. Монголын Амараа гэдэг нэртэй адил хүнд тайлбарлаж хэлэхэд амархан болохоор "Амара" гэж нэрлэсэн аж.
Виртуал модель дундаа олон төрөл байдаг . Lilmiquela гэхэд толгой нь зөвхөн виртуал, бие нь жинхэнэ хүн. Shude.gram буюу дэлхийн хамгийн анхны виртуал моделийн тухайд тэр чигтээ виртуал. Харин бидний дундах анхны виртуал модель “Амара” бол хүн байгаа хэрнээ тэр хүний биеийн оронд ажиллаж байгаа гэж ойлгож болохоор бүтээгджээ.
“Амара” нь 20 настай, өндөр: 180см, биеийн жин: 58кг. Амара нь анхны ярилцлагаа Bloomberg телевизэд өгсөн.

Амарагийн хувьд бусад виртуал моделиудаас ялгагдах зүйл нь тэрээр экстрем спорт, дуу хөгжим, загвар гээд бүх зүйлийг хийж чаддаг. Дэлхийн аль ч улсад зураг авалт хийж, олон улсын ямар ч брэндтэй хамтран ажиллах боломжтойгоос гадна хүний хийж чадах бүхий л зүйлийг хийж чаддаг гэдгээрээ онцлогтой.
Тэрбээр анхны зургаа 2020 оны гуравдугаар сарын 23- д amara_gram нэртэй өөрийн инстаграм хаягдаа байршуулжээ. Одоогоор түүний инстаграм хаяг 79 мянган дагагчтай аж.
.jpg)

“Амара” нь одоогийн байдлаар Монголын болон олон улсын 20 орчим брэндтэй хамтран ажилласан байна. 2021 оноос үл хөдлөх хөрөнгийн Remax Mongolia- ийн отгон салбарт агентаар ажиллах урт хугацааны гэрээ байгуулжээ. Энэ нь дэлхийн өнцөг булан бүрд технологийн дэвшлийг ашиглан хэрэглэгч нартаа Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг сонирхуулах боломжийг нээжээ.
| ТАНИЛЦ: Монголдоо төдийгүй Ази тивд анх удаа бүтээгдсэн Виртуал хүн “Амара” |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |