Говь-Алтай аймгийн заган ой бүхий Цогт, Бигэр, Цээл, Халиун, Төгрөг, Шарга, Алтай, Бугат, Тонхил сумын 1 664 768 га талбайд улсын төсвийн хөрөнгөөр ой зохион байгуулалтын ажил хийж байна.
Ой зохион байгуулалтын ажлын хүрээнд Говь-Алтай аймгийн төв Алтай хотод ой зохион байгуулалтын техникийн I-р зөвлөгөөнийг 2022 оны есдүгээр сарын 12-ны өдөр БОАЖЯ /захиалагч тал/, гүйцэтгэгч аж ахуйн нэгж, орон нутгийн холбогдох албан тушаалтан, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, тусгай хамгаалаллтай газар нутгийн хамгаалалтын захиргааны төлөөллийг оролцуулан зохион байгуулав.
Ой зохион байгуулалтын судалгаагаар Говь-Алтай аймгийн заган ойн сан бүхий 1.664.768 га талбайн 5548 цэгт, 22192 багц дээж талбайг байгуулж, эх мэдээг цуглуулан дүн шинжилгээ хийж, заган ойн сангийн тархац, нөөцийг тогтоож өөрчлөлтийг тодойрхолон, холбогдох тайлан, тархалтын зургийг боловсруулан гаргах юм.
Говь-Алтай аймгийн заган ойн санд хийгдэж буй ой зохион байгуулалтын ажлыг ойн бүртгэл тооллого, ой зохион байгуулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Залуу төгөл”ХХК Тонхил, Бугат, Шарга, Төгрөг, Цээл, Халиун Бигэр суманд, “Гранд форест” ХХК Эрдэнэ сум, “Аглаг ой” ХХК Алтай, Цогт суманд, “Хатант форест” ХХК Цогт сум Баянтоорой багт, “Мөнх ногоон жодоо” ХХК Эрдэнэ, Цогт суманд тус тус хээрийн хайгуул судалгааны ажлыг 2022 оны есдүгээр сарын 13-ны өдрөөс эхлүүлжээ. Энэ ажлын үргэлжлэх хугацаа 45 хоног байхаар төлөвлөн ажиллаж байна
| Улсын төсвийн хөрөнгөөр ой зохион байгуулалтын ажил хийж байна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |