• Өнөөдөр 2025-05-20

Өндрөөс унах гэж байсан хүүхдийг аварсан сурагчийг Хан Монгол сургуульд 100 хувь суралцах эрхээр шагнажээ

2022-09-14,   671

        Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт дэвсгэрт орших “Тайм Тауэр” хотхоны гурван давхраас унах гэж байсан хүүхдийг цонх угаах ажил хийж байсан 11-р ангийн сурагч Г.Батмөрөн  аварсан билээ. Тэгвэл түүнд Хан Монгол сургуулиас 100 хувь үнэ төлбөргүй суралцах 16 сая төгрөгийн сургалтын батламж гардуулж өгсөн байна.
 
Г.Батмөрөн нь Сонгинохайрхан дүүргийн “Өнөр цогцолбор сургууль”-ийн 11 дүгээр ангид суралцдаг бөгөөд зуны амралтаараа барилгын цонх угаадаг ажил хийж байхдаа ийнхүү хүүхдийн амь аварч онцгой гавьяа байгуулсан юм.
     Тухайн үед "Тайм Тауэр" хотхон дахь 16 давхар орон сууцны гурван давхрын айлын цонхны гадна талын хүрээн дээр 5-6 орчим насны хүүхэд зогсож байсныг оршин суугчид олж харж, Онцгой байдын газар руу холбогдож тусламж хүссэн байна. Аврагчид ирэхээс өмнө Г.Батмөрөн хүүхдийг аварчээ. Түүнийг энэ сарын 8-нд Онцгой байдлын албаны “Онцгой үйлстэн”  тэмдгээр шагнасан. Мөн  Сонгинохайрхан дүүргийн  “Хүндэт иргэн” өргөмжлөлийг ИТХ-аас гардуулан өгч, баяр хүргэсэн.

Өндрөөс унах гэж байсан хүүхдийг аварсан сурагчийг Хан Монгол сургуульд 100 хувь суралцах эрхээр шагнажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188