УИХ-ын дарга Г.Занданшатар 2022 оны есдүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсад айлчилж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс (БНСВУ)-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Ле Минь Хоан-ыг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүчин чармайлтын үр дүнд жилээс жилд өргөжин бэхжиж, нийгэм, эдийн засгийн олон чухал салбарыг хамран өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд хууль тогтоох дээд байгууллага болох парламентын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг дурдаад БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Выөнг Динь Хүэ-д мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг хүслээ. Тэрбээр, ирэх 2024 онд Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой тохионо. Хоёр улсын улс төрийн харилцааны бат бэх сууринд тулгуурласан Монгол, Вьетнамын уламжлалт хамтын ажиллагааг цаашид эдийн засгийн бодит агуулгаар баяжуулж, худалдаа, хөрөнгө оруулалтыг харилцан нэмэгдүүлэх, тээврийн нөхцөлийг сайжруулах болон бусад бүх салбарт өргөжүүлэх чиглэлээр хоёр тал цаашид хамтран ажиллах нь чухал байгааг тэмдэглэсэн юм.
БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Ле Минь Хоан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Выөнг Динь Хүэ-гийн халуун дотно мэндчилгээг УИХ-ын даргад уламжлаад найрсаг дотноор хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлсэн юм. Тэрбээр Вьетнам, Монголын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 18 дугаар хуралдааны талаар мэдээлж, цаашид хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлж, улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, зам тээвэр, боловсрол, соёлын зэрэг нийгэм эдийн засгийн бүхий л салбарт гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 18 дугаар хуралдаанаар манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулахуйц зорилт дэвшүүлсэн шийдвэрүүд гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, Сайд Ле Минь Хоан-ы Монгол Улсад хийж буй ажлын айлчлалд амжилт хүслээ
| УИХ-ын дарга Г.Занданшатар БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайдыг хүлээн авч уулзлаа |
|
Ази тивийн аваргаас “U15”, “U20” насныхан 11 медаль авлаа
2026-07-06 16:21:40
2026-07-06 14:39:20
Д.Нарантулга “U20”-ийн Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-07-06 14:33:11
ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СҮЛЖЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА
2026-07-06 14:00:00
Жүдогийн Д.Балжинням багш “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртлээ
2026-07-06 13:57:55
“Хасын хүлэгүүд”-ийн О.Сэргэлэн “Монгол Улсын гавьяат тамирчин” боллоо
2026-07-06 12:57:20
Олимпын “Өвөө” Хөдөлмөрийн баатар цол хүртлээ
2026-07-06 12:28:09
Б.Пүрэвдагва: Бид хотоо хүнд суртал, давхардсан бүтцээс чөлөөлнө
2026-07-06 11:19:14
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмаар 150 сайн дурын ажилтан ажиллана
2026-07-06 10:50:14
1024 бөхийн барилдааны бүртгэл эхэллээ
2026-07-06 10:27:40
2026-07-06 10:14:51
"Наадмын тасалбар зарна" гэх хуурамч зар байршуулан иргэдийг залилж байна
2026-07-06 09:32:28
Хуурамч линк дээр дарж 3,820,000 төгрөгийг данснаасаа алджээ
2026-07-06 09:22:45
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-07-06 07:00:00
Ц.АНАНД: ШАТРЫН РАПИД ТӨРӨЛД НАСАНД ХҮРЭГЧИДТЭЙ ӨРСӨЛДӨӨД НЭГ Ч ХОЖИГДОЛГҮЙ АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2026-07-06 07:00:00
САЙД Ц.ИДЭРБАТЫН ТӨГССӨН СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ АЛГА БОЛСОН Ч ТЭРБУМТАН БОЛСОН НЬ
2026-07-06 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-07-06 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-07-06 07:00:00
АРДЫН УРАН ЗОХИОЛЧ С.ДАШДООРОВЫН ОХИН Д.МАРАЛГОО: Аав минь сайхан сэтгэлтэй, хүнийг хайрлаж чаддаг хүн байсан
2026-07-06 07:00:00
ХӨНДӨХ СЭДЭВ: Өсвөр үеийнхэн сэтгэцийн эмгэгт нэрвэгдэж, араншин нь зэрлэгшиж байна
2026-07-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |