Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнөөдрийн хуралдаанаар цахим хөгжил харилцаа холбооны яам болон харьяа байгууллагууд, инноваци технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг Буянт ухаа олон улсын нисэх буудал руу нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргалаа. Ингэснээр Буянт-Ухаа нисэх буудал инновацийн хөгжлийн гол талбар болох боломжтой болж байна. Дэлхийд өрсөлдөх чадвартай мэдээлэл технологийн аж үйлдвэрийн салбарыг бий болгох, шинэ технологийг үйлдвэрлэх, оюуны өмч судалгааг эргэлтэд оруулах, цаашлаад экспортлох, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх Засгийн газрын бодлогод нөлөөлөхүйц үйл ажиллагаа болж байна гэж харж байна. Засгийн газрын 2019 онд баталсан 457 дугаар тогтоолоор Буянт-Ухаа нисэх буудлыг үндсэн зориулалтаар, нисэхийн сургалтын чиглэлээр , хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагааны чиглэлээр явуулах тогтоол батлагдсан байдаг. Иймээс инновацийн хөгжил бүхий төвийг байгуулж ажиллах нь зүйтэй гэж үзэн. Цаашид гарааны компниуд, хувийн хэвшлүүд зэргийг Буянт- Ухаа инновацийн төвд үйл ажиллагаа явуулах боломжоор хангах, татварын ээлтэй орчинг бүрдүүлэх зэрэг бусад бүх дэмжлэгийг үзүүлэх, шинэ эрх зүйн орчинг бүрдүүлэх зэрэг томоохон ажлуудыг энэхүү төвд бие даан хэрэгжүүлэх бололцоотой гэж үзэж байна. Төрийн захиргааны төв байгууллагуудаас түрүүлж манай яам болон харьяа байгууллагууд нүүхээр боллоо. Харилцаа холбоо мэдээллийн технологийн салбар нь орон зайнаас үл хамааран үйл ажиллагаа явуулдаг учраас заавал хотын төвд үйл ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзсэн. Цаашлаад гадаадын хөрөнгө оруулагчдыг нэг цэгт төвлөрүүлэх шаардлагатай. Тиймээс Буянт-Ухаа инновацийн төв нь олон чухал ач холбогдолтой” гэв.
| Н.УЧРАЛ: Технологийн компаниудыг Буянт-Ухаа руу нүүлгэж, цахим хөгжил, инновацийн төв болгоно |
|
Ази тивийн аваргаас “U15”, “U20” насныхан 11 медаль авлаа
2026-07-06 16:21:40
2026-07-06 14:39:20
Д.Нарантулга “U20”-ийн Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-07-06 14:33:11
ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СҮЛЖЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА
2026-07-06 14:00:00
Жүдогийн Д.Балжинням багш “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртлээ
2026-07-06 13:57:55
“Хасын хүлэгүүд”-ийн О.Сэргэлэн “Монгол Улсын гавьяат тамирчин” боллоо
2026-07-06 12:57:20
Олимпын “Өвөө” Хөдөлмөрийн баатар цол хүртлээ
2026-07-06 12:28:09
Б.Пүрэвдагва: Бид хотоо хүнд суртал, давхардсан бүтцээс чөлөөлнө
2026-07-06 11:19:14
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмаар 150 сайн дурын ажилтан ажиллана
2026-07-06 10:50:14
1024 бөхийн барилдааны бүртгэл эхэллээ
2026-07-06 10:27:40
2026-07-06 10:14:51
"Наадмын тасалбар зарна" гэх хуурамч зар байршуулан иргэдийг залилж байна
2026-07-06 09:32:28
Хуурамч линк дээр дарж 3,820,000 төгрөгийг данснаасаа алджээ
2026-07-06 09:22:45
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-07-06 07:00:00
Ц.АНАНД: ШАТРЫН РАПИД ТӨРӨЛД НАСАНД ХҮРЭГЧИДТЭЙ ӨРСӨЛДӨӨД НЭГ Ч ХОЖИГДОЛГҮЙ АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2026-07-06 07:00:00
САЙД Ц.ИДЭРБАТЫН ТӨГССӨН СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ АЛГА БОЛСОН Ч ТЭРБУМТАН БОЛСОН НЬ
2026-07-06 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-07-06 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-07-06 07:00:00
АРДЫН УРАН ЗОХИОЛЧ С.ДАШДООРОВЫН ОХИН Д.МАРАЛГОО: Аав минь сайхан сэтгэлтэй, хүнийг хайрлаж чаддаг хүн байсан
2026-07-06 07:00:00
ХӨНДӨХ СЭДЭВ: Өсвөр үеийнхэн сэтгэцийн эмгэгт нэрвэгдэж, араншин нь зэрлэгшиж байна
2026-07-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |