Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын халдвар бүртгэгдэж одоогоор өвчтөний биеийн байдал тогтворжсон, ойрын хавьтлын 11 хүнийг тусгаарлан ажиглалтад аваад байна.
Тарваган тахал нь нянгаар үүсгэгддэг, халдвартай мэрэгч амьтад, бүүргээр дамжин халдварладаг тунгалгийн зангилаа, уушги, ходоод гэдсийг зонхилон гэмтээдэг зоонозын цочмог халдварт өвчин.Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой.
Халдвар дамжих зам:
Шууд хавьтал (тахлаар өвчилсөн тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх..)
Агаар дусал
Дам халдвар (мэрэгч амьтдын бөөс, бүүрэгт хазуулах)
Хоол боловсруулах зам (тарваганы түүхий эд, эрхтэн залгих, дутуу чанасан мах идэх)
Нууц үе : Хэдэн цагаас 6 хоног, дунджаар 2-3 хоног
Эмнэл зүйн хэлбэр:
Арьсны хэлбэр
Булчирхайн хэлбэр
Уушгины хэлбэр
Үжил хэлбэр
Гэдэсний хэлбэр
Залгиур хоолойн хэлбэр
Шинж тэмдэг:
380-400 хэм хүрч халуурах
Суга, цавь, хүзүү, тунгалгийн булчирхай цочих, хөдөлгөөнгүй маш их эмзэглэлтэй болох
Бүх бие булчингаар шархирч өвдөх
Толгой өвдөх
Ханиалгах
Цустай цэр гарах
Амьсгалахад хүндрэлтэй болох
Бөөлжих
Хэвлийгээр өвдөх
Суулгах
Урьдчилан сэргийлэх:
Тарвага агнахгүй байх
Тарваганы мах идэхгүй байх
Түүхий эд, эрхтэнг хэрэглэхгүй байх
Тарвагыг нохойгоор бариулахгүй байх, урхи, хавхаар агнахгүй байх
Тарваганы түүхий мах эд, эрхтэнг хот суурин газарт оруулахгүй байх
Хүүхдийг тарваганы дошон дээр тоглуулахгүй, унтуулахгүй байх
Шимэгчид хазуулахаас сэргийлж дайжуулагч хэрэглэх
Тарваган тахлын эсрэг вакцин тариулах
Гэр орондоо агнасан тарвага, арьс хадгалахгүй байх
Гэр орондоо мэрэгч амьтан орохоос сэргийлж тор хийх, май тавих..,
Нохойг байнга уяатай байлгах
Үхсэн, хөдөлгөөн удааширсан тарваганд хүрэхгүй байх
Үхсэн тарвага, мэрэгч амьтдын тухай зоонозын өвчин судлалын төвд яаралтай мэдээлэх (70282853, 70284393)
Тарваган тахлын эрсдэлд өртсөн, эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдээлж дуудлага өгнө.
| Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын халдвар бүртгэгджээ |
|
Ази тивийн аваргаас “U15”, “U20” насныхан 11 медаль авлаа
2026-07-06 16:21:40
2026-07-06 14:39:20
Д.Нарантулга “U20”-ийн Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-07-06 14:33:11
ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СҮЛЖЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА
2026-07-06 14:00:00
Жүдогийн Д.Балжинням багш “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртлээ
2026-07-06 13:57:55
“Хасын хүлэгүүд”-ийн О.Сэргэлэн “Монгол Улсын гавьяат тамирчин” боллоо
2026-07-06 12:57:20
Олимпын “Өвөө” Хөдөлмөрийн баатар цол хүртлээ
2026-07-06 12:28:09
Б.Пүрэвдагва: Бид хотоо хүнд суртал, давхардсан бүтцээс чөлөөлнө
2026-07-06 11:19:14
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмаар 150 сайн дурын ажилтан ажиллана
2026-07-06 10:50:14
1024 бөхийн барилдааны бүртгэл эхэллээ
2026-07-06 10:27:40
2026-07-06 10:14:51
"Наадмын тасалбар зарна" гэх хуурамч зар байршуулан иргэдийг залилж байна
2026-07-06 09:32:28
Хуурамч линк дээр дарж 3,820,000 төгрөгийг данснаасаа алджээ
2026-07-06 09:22:45
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-07-06 07:00:00
Ц.АНАНД: ШАТРЫН РАПИД ТӨРӨЛД НАСАНД ХҮРЭГЧИДТЭЙ ӨРСӨЛДӨӨД НЭГ Ч ХОЖИГДОЛГҮЙ АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2026-07-06 07:00:00
САЙД Ц.ИДЭРБАТЫН ТӨГССӨН СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ АЛГА БОЛСОН Ч ТЭРБУМТАН БОЛСОН НЬ
2026-07-06 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-07-06 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-07-06 07:00:00
АРДЫН УРАН ЗОХИОЛЧ С.ДАШДООРОВЫН ОХИН Д.МАРАЛГОО: Аав минь сайхан сэтгэлтэй, хүнийг хайрлаж чаддаг хүн байсан
2026-07-06 07:00:00
ХӨНДӨХ СЭДЭВ: Өсвөр үеийнхэн сэтгэцийн эмгэгт нэрвэгдэж, араншин нь зэрлэгшиж байна
2026-07-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |