Монголын Бүх ард түмний спортын XV их наадмын чөлөөт бөхийн тэмцээн гурав хоногийн турш Баянгол дүүргийн спорт хорооны зааланд болж өндөрлөсөн билээ. Эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин буюу 76 кг-д "Хернинг-2009" ДАШТ, "Доха-2006" Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий гурван мөнгө, гурван хүрэл медальт Монгол Улсын гавьяат тамирчин Бадрахын Одончимэг хүрэл медаль хүртлээ. Дасгалжуулагчийн албанд шилжээд гурван жил гаруй болж байгаа 41 настай Б.Одончимэг насанд хүрэгчдийн УАШТ, МБАТС-ын наадмыг оролцуулаад 2001 оноос хойш сүүлийн 20 жилийн хугацаанд медаль хүртсэн бахархам амжилтыг үзүүлэв.
Түүний хувьд дотоодын тэмцээнүүдэд 11 удаа түрүүлэхдээ таван өөр жинд аваргалсан байдаг. Олон жил хөдөлмөрлөсний үр дүнд өнгөрсөн жил Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдгийг хүртсэн Б.Одончимэг дөрвөн жилд нэг удаа болдог Бүх ард түмний их спортын наадамд таван удаа дараалан медаль хүртсэн чөлөөт бөхийн спортын цорын ганц тамирчин боллоо.
Түүний Улсын аварга шалгаруулах тэмцээн болон Бүх ард түмний спортын наадмын медалиуд:
2001 он - 62 кг-Алтан медаль
2002 он - 72 кг-Мөнгөн медаль
2003 он - 67 кг-Алтан медаль
2004 он - 59 кг-Алтан медаль
2006 он - 63 кг-Алтан медаль
2007 он - 63 кг-Алтан медаль
2008 он - 63 кг-Алтан медаль
2009 он - 67 кг-Алтан медаль
2010 он - 67 кг-Хүрэл медаль
2011 он - 72 кг-Хүрэл медаль
2012 он - 72 кг-Мөнгөн медөль
2013 он - 72 кг-Алтан медаль
2014 он - 67 кг-Алтан медаль
2015 он - 67 кг-Хүрэл медаль
2016 он - 75 кг-Алтан медаль
2017 он - 75 кг-Алтан медаль
2018 он - 76 кг-Хүрэл медаль
2019 он - 72 кг-Мөнгөн медаль
2020 он - 76 кг-Мөнгөн медаль
2022 он - 76 кг-Хүрэл медаль
| МУГТ Б.Одончимэг Монголын бүх ард түмний спортын наадмаас таван жил медаль хүртлээ |
|
Ази тивийн аваргаас “U15”, “U20” насныхан 11 медаль авлаа
2026-07-06 16:21:40
2026-07-06 14:39:20
Д.Нарантулга “U20”-ийн Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-07-06 14:33:11
ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СҮЛЖЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА
2026-07-06 14:00:00
Жүдогийн Д.Балжинням багш “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртлээ
2026-07-06 13:57:55
“Хасын хүлэгүүд”-ийн О.Сэргэлэн “Монгол Улсын гавьяат тамирчин” боллоо
2026-07-06 12:57:20
Олимпын “Өвөө” Хөдөлмөрийн баатар цол хүртлээ
2026-07-06 12:28:09
Б.Пүрэвдагва: Бид хотоо хүнд суртал, давхардсан бүтцээс чөлөөлнө
2026-07-06 11:19:14
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмаар 150 сайн дурын ажилтан ажиллана
2026-07-06 10:50:14
1024 бөхийн барилдааны бүртгэл эхэллээ
2026-07-06 10:27:40
2026-07-06 10:14:51
"Наадмын тасалбар зарна" гэх хуурамч зар байршуулан иргэдийг залилж байна
2026-07-06 09:32:28
Хуурамч линк дээр дарж 3,820,000 төгрөгийг данснаасаа алджээ
2026-07-06 09:22:45
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-07-06 07:00:00
Ц.АНАНД: ШАТРЫН РАПИД ТӨРӨЛД НАСАНД ХҮРЭГЧИДТЭЙ ӨРСӨЛДӨӨД НЭГ Ч ХОЖИГДОЛГҮЙ АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2026-07-06 07:00:00
САЙД Ц.ИДЭРБАТЫН ТӨГССӨН СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ АЛГА БОЛСОН Ч ТЭРБУМТАН БОЛСОН НЬ
2026-07-06 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-07-06 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-07-06 07:00:00
АРДЫН УРАН ЗОХИОЛЧ С.ДАШДООРОВЫН ОХИН Д.МАРАЛГОО: Аав минь сайхан сэтгэлтэй, хүнийг хайрлаж чаддаг хүн байсан
2026-07-06 07:00:00
ХӨНДӨХ СЭДЭВ: Өсвөр үеийнхэн сэтгэцийн эмгэгт нэрвэгдэж, араншин нь зэрлэгшиж байна
2026-07-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |