• Өнөөдөр 2025-06-05

Хөвсгөл аймагт мялзан өвчнөөр 215 толгой бог мал өвчилж, 99 толгой бог мал хорогджээ

2022-09-13,   323

          Хөвсгөл аймагт мялзан өвчин бүртгэгдсэн байна. Мөн мялзан өвчнөөр нийт 215 толгой бог мал өвчилж, 99 толгой бог мал хорогдож, гурван малыг зориудаар устгасан байна. 
 
Уг өвчний халдвар дамжих зам: 
 
        Өвчний үүсгэгч вирус нь халдвар авсан малын нулимс, хамрын гоождос, ханиалга, ялгадсаар дамжин гадагшилдаг. Мөн малын ойрын хавьтал, халдвар авсан малын ханиах, найтаах үед гадагшилж агаарт тогтсон бичил дуслаар бусад эрүүл мал амьсгалах үедээ халдвар авдаг.  Гадна орчинд тэсвэртэй биш хэдий ч ус, тэжээлийн онгоц, хэвтэр, бууц зэрэг нь вирусээр бохирдож дамждаг. 
 
Халдвар авсан үед: 
 
     Халуурах, аман дотор шархлаа үүсэх, чацга алдах, уушгины үрэвсэл болор мөн зарим тохиолдолд үхэлд хүрэх шинж тэмдгээр илэрдэг. Иймд дээрх шинж тэмдэг илэрвэл малын эмч, мал эмнэлгийн байгууллагад яаралтай хандах
 
      Хорио цээрийн дэглэм тогтоосон газар нутгаар зорчихгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Хөвсгөл аймагт мялзан өвчнөөр 215 толгой бог мал өвчилж, 99 толгой бог мал хорогджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188