"Тавантолгой Түлш" ХХК- ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Засвар үйлчилгээний хэсгийн ажилчид нэг айлыг галын аюулд өртөхөөс хамгаалж чаджээ. Энэ талаар “Тавантолгой Түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Засвар үйлчилгээний хэсгийн дарга Д.Даваадуламаас тодрууллаа. Тэрбээр “Манай ажилчид Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын айлуудын зууханд түлш хэмнэгч үнэ төлбөргүй суулгаж байгаа. Ингэж явахдаа өнөөдөр 09.30 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд айл шатаж байхтай таарч, Онцгой байдлын Ерөнхий газрын Аврах ангийнхан иртэл шороо, усаар багасгаж, хажуу талын айл шатахаас хамгаалж чадсан. Манай зургаан ажилтан гал унтраах ажилд оролцсон юм билээ. Манай ажилчид айлуудаар орж, ажил үүргээ гүйцэтгэж явахдаа бусдад анхан шатны тусламж, дэмжлэг үзүүлж, бусдын амийг аварч чаддаг баатарлаг хүмүүс байдаг. Шатаж байсан гэр хүүхэд байгаагүй. Хоёр эмэгтэй хоёр эрэгтэй хашаандаа байсан. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэнтэй холбоотой гал гарсан байж магадгүй” гэсэн юм.
| Д.ДАВААДУЛАМ: “Тавантолгой түлш”-ийн зургаан ажилтан шатаж байсан гэр рүү шороо, ус цацаж, хажуу талын айлыг галаас хамгаалсан |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |