“Үндэсний тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд” семинарыг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн Газар, Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам хамтран зохион байгуулж байна. Тус семинараар Европын Холбооны мэргэжилтнүүд олон улсын нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэлийн туршлагаас хуваалцаж, зөвлөгөө өгч Монгол талуудтай хоёр өдрийн турш санал солилцох юм.

Энэхүү шинэчлэлийн хүрээнд тэтгэврийн параметрийн өөрчлөлт хийх, хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжих, хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх зорилгыг бид дэвшүүлж байгаа юм. Нийгмийн даатгалын багц хуулийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэхээс өмнө социалист улсуудын тэтгэврийн шинэчлэл хийсэн туршлагыг судлах нь бидэнд ихээхэн ач холбогдолтой юм” гээд сургалт уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Элчин сайд Аксель Никэйз, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар, болон бүхий л холбогдох зөвлөх, мэргэжилтнүүдэд талархал илэрхийлж амжилт хүслээ.
.jpg)
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз “Европын Холбоо Монгол Улсын Засгийн Газартай хамтран ажиллахдаа тун таатай байдаг. ХНХЯ-тай 2015 оноос МСҮТ-ийг чадавхжуулах, бодлогоо сайжруулах техник туслалцааны төсөл, хамгийн анхны төсвийн дэмжлэгийн хүрээнд хөдөлмөрийн шинэчлэл, олон улсын хөдөлмөрийн стандартыг нийцүүлэх зэрэг олон ажлыг хамтран хэрэгжүүлж байна. Бусад орны туршлагаас харахад шинэчлэлийг нэг дор гэнэт биш, харин тодорхой суурь судалгаан дээр аажмаар бага багаар нэвтрүүлэх нь чухал төдийгүй ард иргэдэд тэтгэвэрийн шинэчлэлийн талаар мэдээллийг сайн хүргэх, бүрэн ойлголт өгөх, итгэлцэл бий болгох нь чухал юм. Тэтгэврийн шинэчлэлийн тогтвортой тогтолцоонд хөдөлмөрийн шинэчлэл, хуримтлалын механизмыг сайжруулах, олон тохиолдолд улсын нэмэлт эх үүсвэр шаардлагатай гэдгийг мөн мартаж болохгүй” хэмээн ярилаа.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нийгмийн даатгалын шинэчлэл хийж, иргэн бүрд суурь тэтгэвэр олгох, хувийн даатгалын үйлчилгээнд хамрагдах боломж бүхий олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжинэ” гэсэн зорилт тусгасан байдаг. Энэ зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ХНХЯ, Европын Холбооны Европын Комиссын Техникийн туслалцаа, мэдээлэл солилцох арга хэрэгслийн хүрээнд гурван ажил зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь энэхүү семинар бөгөөд Литва, Бельги, Польш, Словени Улсын мэргэжилтнүүд, 100 орчим төлөөлөгч цахимаар болон танхимаар оролцож байна.
| ХНХЯ, Европын Холбоо хамтран тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх семинарыг зохион байгуулж байна |
|
Ази тивийн аваргаас “U15”, “U20” насныхан 11 медаль авлаа
2026-07-06 16:21:40
2026-07-06 14:39:20
Д.Нарантулга “U20”-ийн Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-07-06 14:33:11
ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СҮЛЖЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА
2026-07-06 14:00:00
Жүдогийн Д.Балжинням багш “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртлээ
2026-07-06 13:57:55
“Хасын хүлэгүүд”-ийн О.Сэргэлэн “Монгол Улсын гавьяат тамирчин” боллоо
2026-07-06 12:57:20
Олимпын “Өвөө” Хөдөлмөрийн баатар цол хүртлээ
2026-07-06 12:28:09
Б.Пүрэвдагва: Бид хотоо хүнд суртал, давхардсан бүтцээс чөлөөлнө
2026-07-06 11:19:14
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмаар 150 сайн дурын ажилтан ажиллана
2026-07-06 10:50:14
1024 бөхийн барилдааны бүртгэл эхэллээ
2026-07-06 10:27:40
2026-07-06 10:14:51
"Наадмын тасалбар зарна" гэх хуурамч зар байршуулан иргэдийг залилж байна
2026-07-06 09:32:28
Хуурамч линк дээр дарж 3,820,000 төгрөгийг данснаасаа алджээ
2026-07-06 09:22:45
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-07-06 07:00:00
Ц.АНАНД: ШАТРЫН РАПИД ТӨРӨЛД НАСАНД ХҮРЭГЧИДТЭЙ ӨРСӨЛДӨӨД НЭГ Ч ХОЖИГДОЛГҮЙ АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2026-07-06 07:00:00
САЙД Ц.ИДЭРБАТЫН ТӨГССӨН СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ АЛГА БОЛСОН Ч ТЭРБУМТАН БОЛСОН НЬ
2026-07-06 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-07-06 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-07-06 07:00:00
АРДЫН УРАН ЗОХИОЛЧ С.ДАШДООРОВЫН ОХИН Д.МАРАЛГОО: Аав минь сайхан сэтгэлтэй, хүнийг хайрлаж чаддаг хүн байсан
2026-07-06 07:00:00
ХӨНДӨХ СЭДЭВ: Өсвөр үеийнхэн сэтгэцийн эмгэгт нэрвэгдэж, араншин нь зэрлэгшиж байна
2026-07-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |