Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл тэтгэврийн шинэчлэлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Одоогоор Монгол Улсын хувьд бүрэн хуваарилалтын тогтолцоогоор явж байна. Манайх шиг цалин багатай улсын хувьд энэ тогтолцоо нь нийгмийн даатгалын санг дампууруулах эрсдэлтэй. Улмаар ахмадуудад тэтгэврээ тавьж чадахгүйд хүрэх боломжтой. Өнөөдөр хэдийгээр хүн амын дийлэнх нь цалин багатай боловч цөөнх хэсэг нь маш өндөр цалинтай байна. Гэсэн хэдий ч энэ хүмүүс нийгмийн даатгалын шимтгэлээ төлж байгаа. Нийгмийн даатгалын шимтгэлийн дээд хязгаар нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү буюу 4.2 сая төгрөгийн шимтгэл төлж байна. Монгол Улс нэрийн данстайн зэрэгцээ хуультай орон.
Миний хувьд УИХ-ын парламентын гишүүнээр гурав дахь жилдээ сонгогдон ажиллаж байгаа. Энэ хугацаандаа хоёр удаа хоёр өөр чиглэлийн Эрүүл мэндийн болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар сонгогдон ажилласан. Одоогоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдоод удаагүй байна. Гурван чиглэлийн салбарын сайдаар ажиллах хугацаандаа парламентын гишүүний хувьд нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүнээр 2012 оноос хойш байнга ажиллаж байгаа. 2012-2016 онд парламентын гишүүн байхдаа Бүгд Найрамдах Польш Улсад нийгмийн бодлогын байнгын хороонд тэтгэврийн шинэчлэлийн асуудлаар судалж байсан. Энэ нь нэг талаараа ойр боловч шинээр томилогдож байгаа сайдын хувьд хол салбар юм. Нийгэм болон УИХ, парламентын түвшинд нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэлттэй холбоотой янз бүрийн байр суурь ажиглагдаж байна” гэсэн юм.
| Д.САРАНГЭРЭЛ: Манай орон Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуультай ч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |