Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж байгаа “Гүний усны шумбалтын дадлага сургууль” танхимын сургалтаар эхэлжээ. Сургалтад ОБЕГ, ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отряд, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Орхон, Архангай, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 30 орчим алба хаагч хамрагдаж буй гэнэ. Танхим, дадлага хосолсон дадлага сургууль энэ сарын 19-нийг хүртэл үргэлжилэхээр болжээ.
ОБЕГ: ОХУ-тай хамтарсан дадлага сургуулилалт энэ сарын 19-ийг хүртэл үргэлжилнэ |
|