НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2015 онд баталсан “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийг олон нийтэд танилцуулах, сурталчлах өдөрлөг 9 дүгээр сарын 10-нд Сүхбаатарын талбайд болж, Голомт банк амжилттай оролцон, сайн туршлагаа хуваалцлаа. “Тогтвортой хөгжлийн зорилго” өдөрлөгт төрийн болон хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, судалгааны зэрэг нийт 120 байгууллагын төлөөлөл оролцсон. Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, НЗДТГ, МҮХАҮТ хамтран зохион байгуулсан уг өдөрлөгийн үеэр “SDG talk” илтгэлийн арга хэмжээ болж, Голомт банкны Тогтвортой санхүүжилтийн хэлтсийн захирал Б.Дөлгөөн “Тогтвортой хөгжилд арилжааны банкнуудын оролцоо” сэдвээр илтгэл тавьсан.
Олон улсын энэхүү баримт бичгийг хэрэгжүүлэхэд бүх салбарын оролцоо чухал бөгөөд Голомт банкны хувьд тогтвортой хөгжлийг стратегийнхээ үндсэн чиглэлээр сонгон, 2022-2025 онд хэрэгжүүлэх дунд хугацааны “Тогтвортой хөгжлийн стратеги” боловсруулан ажиллаж байгаа юм. Мөн банкны бүх түвшний үйл ажиллагааг байгаль орчин, нийгэмд ээлтэйгээр тогтвортой хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь нэмэр оруулах бодит зорилт тавьсан бөгөөд 2021 онд тусгайлан Тогтвортой хөгжлийн хороо байгуулсан билээ. Энэ чиглэлээр хийсэн ажлуудаа бид жил бүр “Тогтвортой хөгжлийн тайлан”-гаараа дамжуулан танилцуулдаг. Голомт банкны асраар зочилсон иргэдэд бид “Тогтвортой хөгжлийн зорилго”-ыг хэрхэн хэрэгжүүлж байгаа болон уг баримт бичгийн 5 дахь зорилт болох Жендерийн эрх тэгш байдлыг хангахтай холбоотой сайн туршлагаа танилцуулж, мэдээ мэдээлэл түгээлээ.

| “Тогтвортой хөгжлийн зорилго” өдөрлөгт Голомт банк амжилттай оролцлоо |
|
Ази тивийн аваргаас “U15”, “U20” насныхан 11 медаль авлаа
2026-07-06 16:21:40
2026-07-06 14:39:20
Д.Нарантулга “U20”-ийн Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-07-06 14:33:11
ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СҮЛЖЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА
2026-07-06 14:00:00
Жүдогийн Д.Балжинням багш “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртлээ
2026-07-06 13:57:55
“Хасын хүлэгүүд”-ийн О.Сэргэлэн “Монгол Улсын гавьяат тамирчин” боллоо
2026-07-06 12:57:20
Олимпын “Өвөө” Хөдөлмөрийн баатар цол хүртлээ
2026-07-06 12:28:09
Б.Пүрэвдагва: Бид хотоо хүнд суртал, давхардсан бүтцээс чөлөөлнө
2026-07-06 11:19:14
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмаар 150 сайн дурын ажилтан ажиллана
2026-07-06 10:50:14
1024 бөхийн барилдааны бүртгэл эхэллээ
2026-07-06 10:27:40
2026-07-06 10:14:51
"Наадмын тасалбар зарна" гэх хуурамч зар байршуулан иргэдийг залилж байна
2026-07-06 09:32:28
Хуурамч линк дээр дарж 3,820,000 төгрөгийг данснаасаа алджээ
2026-07-06 09:22:45
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-07-06 07:00:00
Ц.АНАНД: ШАТРЫН РАПИД ТӨРӨЛД НАСАНД ХҮРЭГЧИДТЭЙ ӨРСӨЛДӨӨД НЭГ Ч ХОЖИГДОЛГҮЙ АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2026-07-06 07:00:00
САЙД Ц.ИДЭРБАТЫН ТӨГССӨН СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ АЛГА БОЛСОН Ч ТЭРБУМТАН БОЛСОН НЬ
2026-07-06 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-07-06 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-07-06 07:00:00
АРДЫН УРАН ЗОХИОЛЧ С.ДАШДООРОВЫН ОХИН Д.МАРАЛГОО: Аав минь сайхан сэтгэлтэй, хүнийг хайрлаж чаддаг хүн байсан
2026-07-06 07:00:00
ХӨНДӨХ СЭДЭВ: Өсвөр үеийнхэн сэтгэцийн эмгэгт нэрвэгдэж, араншин нь зэрлэгшиж байна
2026-07-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |