• Өнөөдөр 2025-05-20

"Хувьсаж буй боловсрол" дээд хэмжээний чуулга уулзалт зохион байгуулагдана

2022-09-12,   498

     НҮБ-ын Ерөнхий ассамблей энэ сарын 13-27-ны өдрүүдэд болно. Энэ хүрээнд "Хувьсаж буй боловсрол" дээд хэмжээний чуулга уулзалт есдүгээр сарын 16-19-ний өдрүүдэд болно. Дээд хэмжээний чуулга уулзалтад Монголын багийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ахлан оролцох юм.

      Энэ үеэр "Цахим шилжилт болон түншлэлээр дамжуулан суралцахуйг өөрчлөх нь" сэдэвт тусгай арга хэмжээг манай улс хариуцан зохион байгуулагдана. Тус арга хэмжээг UNESCO, UNICEF бидэнтэй хамтран зохион байгуулах юм.

"Хувьсаж буй боловсрол" дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр

  • Цахим шилжилт
  • Цар тахлын үеийн сургууль буюу 5/9 зарчим
  • Үдийн хоол хөтөлбөрийн хэрэгжилт
  • Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулсан туршлага зэргээс хуваалцах юм.

"Хувьсаж буй боловсрол" дээд хэмжээний чуулга уулзалт зохион байгуулагдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188