Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби Улсын нийслэл Белград хотноо сонгомол бөхийн тэмцээнээр эхэлсэн. Харин өнөөдөр чөлөөт бөхийн барилдаан эхэлнэ. Монголын баг тамирчид эмэгтэйчүүдийн 62 кг ,55 кг-аас тэмцээнээ эхлүүлэх юм. Монголын багийн ахлагчаар Азийн бөхийн холбоо болон Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П. Буяндэлгэр ажиллаж байна.
Чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат тамирчин Ц. Баярсайхан болон шигшээ багийн дасгалжуулагчдаар удирдуулсан баг тамирчид энэ өдөр Белград дахь ДАШТ- ий бэлтгэлдээ оров.

Манай эрэгтэй бөхчүүд 1963 онд, эмэгтэй бөхчүүд 2001 онд Болгар Улсын нийслэл Софид болсон ДАШТ-ээс эхлэн мөрөө гаргасан бөгөөд одоогоор дэлхийн аваргаас долоон алт, 21 мөнгө, 41 хүрэл, нийт 69 медалийг эх орондоо авчирсан амжилт үзүүлээд байгаа билээ. Эрэгтэйчүүдийн 52, эмэгтэйчүүдийн 33 дахь удаагийн тэмцээнд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч гавьят дасгалжуулагч Ц.Баярсайхан, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, Б.Баяраа, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, ОУХМ Б.Батзориг, спортын мастер С.Мөнхдуулдах нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож байна.
Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Занданбудын Занабазар (Хилчин), 61 кг-д Нармандахын Наранхүү (Хасу-Мегастарс), 65 кг-д Цэвээнсүрэнгийн Цогбадрах (Алдар), 70 кг-д Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс), 74 кг-д Олонбаярын Сүлдхүү (Алдар), 79 кг-д Алтанзулын Дөлгөөн (Хасу-Мегастарс), 86 кг-д Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Хилчин), 92 кг-д Ганбаатарын Ганхуяг (МУБИС), 97 кг-д Өлзийсайханы Батзул (Хангарьд), 125 кг-д дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Мөнхтөрийн Лхагвагэрэл (Хилчин) нар хүч сонирно.

Харин эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Долгоржавын Отгонжаргал (Женко), 53 кг-д Батхуягийн Хулан (Аврагч), 55 кг-д Ганбаатарын Отгонжаргал (Алдар), 57 кг-д дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Эрхэмбаярын Даваачимэг (Хилчин), 59 кг-д Бат-Эрдэнийн Эрдэнэсувд (Женко), 62 кг-д дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт Сүхээгийн Цэрэнчимэд (Алдар), 65 кг-д Өлзийсайханы Пүрэвсүрэн (Баянхонгор), 68 кг-д Энхсайханы Дэлгэрмаа (Хүч), 72 кг-д Энх-Амарын Даваанасан (Алдар), 76 кг-д Ганбатын Ариунжаргал (Алдар) нар барилдана.
| Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэлээ |
|
Ази тивийн аваргаас “U15”, “U20” насныхан 11 медаль авлаа
2026-07-06 16:21:40
2026-07-06 14:39:20
Д.Нарантулга “U20”-ийн Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-07-06 14:33:11
ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СҮЛЖЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА
2026-07-06 14:00:00
Жүдогийн Д.Балжинням багш “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртлээ
2026-07-06 13:57:55
“Хасын хүлэгүүд”-ийн О.Сэргэлэн “Монгол Улсын гавьяат тамирчин” боллоо
2026-07-06 12:57:20
Олимпын “Өвөө” Хөдөлмөрийн баатар цол хүртлээ
2026-07-06 12:28:09
Б.Пүрэвдагва: Бид хотоо хүнд суртал, давхардсан бүтцээс чөлөөлнө
2026-07-06 11:19:14
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмаар 150 сайн дурын ажилтан ажиллана
2026-07-06 10:50:14
1024 бөхийн барилдааны бүртгэл эхэллээ
2026-07-06 10:27:40
2026-07-06 10:14:51
"Наадмын тасалбар зарна" гэх хуурамч зар байршуулан иргэдийг залилж байна
2026-07-06 09:32:28
Хуурамч линк дээр дарж 3,820,000 төгрөгийг данснаасаа алджээ
2026-07-06 09:22:45
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-07-06 07:00:00
Ц.АНАНД: ШАТРЫН РАПИД ТӨРӨЛД НАСАНД ХҮРЭГЧИДТЭЙ ӨРСӨЛДӨӨД НЭГ Ч ХОЖИГДОЛГҮЙ АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2026-07-06 07:00:00
САЙД Ц.ИДЭРБАТЫН ТӨГССӨН СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ АЛГА БОЛСОН Ч ТЭРБУМТАН БОЛСОН НЬ
2026-07-06 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-07-06 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-07-06 07:00:00
АРДЫН УРАН ЗОХИОЛЧ С.ДАШДООРОВЫН ОХИН Д.МАРАЛГОО: Аав минь сайхан сэтгэлтэй, хүнийг хайрлаж чаддаг хүн байсан
2026-07-06 07:00:00
ХӨНДӨХ СЭДЭВ: Өсвөр үеийнхэн сэтгэцийн эмгэгт нэрвэгдэж, араншин нь зэрлэгшиж байна
2026-07-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |