• Өнөөдөр 2025-08-17

Их хэмжээний ам.доллар, үнэт эдлэл, хөөрөг хулгайлж, бусдад зарсан Ш-г баривчилжээ

2022-09-11,   526

Цагдаагийн байгууллагын шуурхай дугаарт Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны ... тоотод “Хулгай орсон байна” гэх дуудлага наймдугаар сарын 30-ны 11:33 цагт иржээ. Дуудлагын дагуу жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт үзлэг хийж, иргэн Т-ийн гэрээс их хэмжээний ам.доллар, үнэт эдлэл, дунд гарын хаш хөөрөг зэрэг үнэ бүхий зүйл алдагдсан болохыг тогтоосон.

                              НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, наймдугаар сарын 26-нд илрүүлэн баривчилсан 31 настай эрэгтэй Ш гэгч болохыг тогтоосон байна. Шалгалтаар Ш нь нийт долоон удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Ш нь хулгайлсан эд зүйлсээ нууж, бусдад зарж, борлуулсан байсныг тогтоон хулгайн эд зүйлийг хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

 

 


Их хэмжээний ам.доллар, үнэт эдлэл, хөөрөг хулгайлж, бусдад зарсан Ш-г баривчилжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188