Онцгой байдлын ерөнхий газар, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Цэргийн атташегийн алба, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлал хамтран зохион байгуулж буй “Говийн чоно-2022” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль Баянхонгор аймагт зургаа дахь өдрөө үргэлжилж байна.
Дадлага сургуулийн хүрээнд өнөөдөр газар хөдлөлтийн гамшгийн үед нурсан барилгаас нэрвэгдэгсдийг аврах, үйлдвэрийн барилгад химийн ослын үед аврах ажиллагаа явуулах, гамшгийн голомтод хээрийн эмнэлэг дэлгэн нэрвэгдэгсдийг хүлээж авах, эмчлэх, дараагийн шатлалын эмнэлэг рүү шилжүүлэх дуурайлган үзүүлэх дадлага сургуулийг хийж, талуудын оролцоог хангах, томилгоот бүрэлдэхүүн гамшгийн нөхцөл байдалд хэрхэн үүрэг гүйцэтгэх туршлагыг хуваалцаж, мэдлэгээ бататгах сургалтууд явагдлаа. Тус сургалтын үйл ажиллагааг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, АНУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүн Мэйтью Фэрэнс тэргүүтэй зочид, төлөөлөгчид үзэж, дадлага сургуулийн үйл ажиллагаа онол, практик хослуулсан иж бүрэн сургалт болж чадлаа гэсэн үнэлгээг өгсөн юм. Дуурайлган үзүүлэх дадлага сургуульд Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Үндэсний аврах бригад, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, ДСССЗТ-113, Ар тал, хангалтын 115-р анги, НОБГ, нийслэлийн “Аврах анги”, Зэвсэгт хүчний 256-р анги, Төр тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, өмнөд бүсийн төв Өмнөговь аймаг, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өвөрхангай аймгуудын Онцгой байдлын газрын аврагч алба хаагчид, эмч, мэргэжилтнүүд оролцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
| “Говийн чоно-2022”: Аврах ажиллагааны дуурайлган үзүүлэх дадлага сургалт боллоо |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |